Есдүгээр лекц

Чигон ба биеийн тамир

Жирийн давхаргад, хүмүүс чигоныг биеийн тамирын дасгалтай шууд холбоотой гэж амар боддог. Мэдээж доод давхаргад ярихад, нэг эрүүл биетэй болох энэ талаас харахад, чигон биеийн тамирын дасгалтай адил байдаг. Гэхдээ тэдний боловсруулах бодит арга нь, хэрэглэж байгаа арга нь биеийн тамирын дасгалтай маш их зөрөөтэй. Биеийн тамириар хичээллээд эрүүл болохыг хүсвэл, хүний хөдөлгөөний хэмжээг хүчтэй болгох ёстой, хүний биеийн бэлтгэлийг бэхжүүлдэг; харин чигон бясалгал бол яг эсрэг, хүнийг хөдөлгөхгүй, хөдөлгөсөн ч гэсэн аажмаар, удаанаар, дугуй хэлбэрээр, тэр ч байтугай хөдөлгөхгүй, зогсонги байлгадаг. Энэ бол биеийн тамирын дасгалын хэлбэртэй маш хол зөрөөтэй. Тэгвэл дээд давхаргад яривал, чигон зөвхөн өвчнийг арилгах биеэ боловсруулах зүйл биш, тэр бүүр өндөр давхаргын зүйлүүдтэй, бүр гүн утгатай. Чигон зөвхөн энгийн хүний энэ давхаргын тэр жоохон зүйл биш, тэр бол ер бусын, мөн өөр өөр давхаргад өөр өөр илрэлтэй байдаг, тэр ийм нэг энгийн хүний зүйлээс маш хол давсан зүйл юм.

Дасгалын арга үндсээс харахад, тэдгээрийн зөрөө нь маш их байдаг. Тамирчдад хөдөлгөөний хэмжээг илүү их байхыг шаарддаг, ялангуяа одоогийн тамирчид, өөрийнхөө биеийг орчин үеийн тэмцээний хэмжээнд нийцүүлэхийн тулд, тийм нэг шалгуурт хүрэхийн тулд, тэр үргэлж биеэ хамгийн сайн байдалд байлгадаг. Энэ зорилгод хүрэхийн тулд, хөдөлгөөний хэмжээг ихэсгэнэ, хүний биеийн цусны эргэлт хурдасдаг, үүнээс түүний бодисын солилцоо нь бэхжигддэг, биеэ үргэлж дээшээ ахиулах байдлыг хадгалдаг. Яагаад бодисын солилцоо чадварыг бэхжүүлж байгаа вэ? Учир нь тамирчин биеэ үргэлж дээшээ ахиулах хамгийн сайн тэмцэх байдалд байх ёстой. Хүний бие тоологдошгүй эсээр бий болсон байдаг, эдгээр эсүүд бүгд ийм нэг явцтай: шинэ задарч гарсан эсийн амин хүч нь маш их хүчтэй, дээшээ хөгжих байдал илэрдэг. Туйлдаа хүрэхэд, тэр дахин хөгжиж чадахгүй болдог, зөвхөн доошоо унадаг, унаад бас доод туйлдаа хүрнэ, тэгээд дахин шинэ эс түүнийг орлодог. Нэг жишээ яръя, нэг өдрийн 12 цагаар жишээ авбал, өглөө 6 цагт эс нь задарна, үргэлж дээшээ ахих байдал илэрдэг, 8,9,10 цаг болоход, маш сайн үе нь юм. 12 цаг болоход, тэр дахин дээшээ ахиж чадахгүй болж, доошоо гулган унана. Энэ хэсэг хугацаанд эс бас тал амин хүчтэй, энэ талын амин хүч нь тамирчдын тэмцэх байдалд таарахгүй болдог.

Тэгвэл яах вэ? Тэр бэлтгэлийг улам хийнэ, түүний цусны эргэлтийг чангаруулна, дараа нь шинэ эс үүсээд хуучны эсийг орлодог, тэр энэ л замаар явдаг. Өөрөөр яривал, эсний бүх явц нь явагдаж дуусаагүй байхад, дөнгөж тал амины явцаар явагдаж байхад түүнийг зайлуулдаг, иймээс бие нь үргэлж л хүчтэй, ахицтай байдаг. Гэхдээ хүн төрөлхтний эс нь үргэлж ийм хязгааргүйгээр ингэж задрахгүй, эсний задрал нь тоо хязгаартай. Хэрэв хүний нэг насанд эс нь 100 удаа задарна гэвэл, үнэндээ нэг саяас ч илүү. Хэрэв энгийн хүний эс нь 100 удаа задарвал 100 жил амьдарна, гэхдээ одоо эс нь зөвхөн амины талаар амьдарвал, тэр зөвхөн 50 жил амьдарч чадна. Гэхдээ бид аль нэг тамирчинд том асуудал гарсаныг хараагүй, учир нь одоогийн тамирчин 30 нас хүрээгүй байхдаа шигшигддэг, ялангуяа одоогийн тэмцэх шалгуур бас өндөр, тамирчинг шигших хэмжээ нь бас их, иймээс тэр дахин энгийн амьдралд буцан орно, харахад тийм их нөлөө байхгүй. Онолоос харахад үнэндээ ийм байдаг, түүний биеийг нэг эрүүл биетэй байхыг хадгалж чаддаг, гэхдээ түүний амь богисноссон, гаднаас нь харахад, арван хэдэн настай тамирчин хорин хэдэн настай юм шиг; хорин хэдэн настай нь гучин хэдэн настай юм шиг. Өөр хүнд тамирчин үргэлж эрт боловсорсон ба хөгшрөлтийг мэдрүүлдэг, сайн тал ч байна муу тал ч байна, диалектикаар харахад, үнэндээ ийм нэг замаар явдаг.

Чигон бясалгал биеийн тамирын дасгалтай яг эсрэг, ширүүн хөдөлгөөнийг шаардахгүй, хөдөлгөөн байсан ч аажмаар, удаанаар, дугуй хэлбэртэй хийнэ, маш их удаан, тэр ч байтугай хөдлөхгүй, хөдөлгөөнгүй. Та бүгд мэднэ, дияаний энэ бясалгалын арга нь, зогсоо байдалтай байдаг, зүрхний цохилт бас аажим болчихдог, цусны эргэлт гэх мэт бүх юм нь аажим болчихдог. Энэтхэгт зөндөө йогийн багш нар байдаг, усанд хэдэн өдөр сууна, шороонд өөрийгөө булаад хэдэн өдөр болдог, өөрийгөө бүүр зогсонго болгочихдог, тэр ч байтугай зүрхний цохилтыг ч барьж чаддаг. Жишээ нь хүний эс нь өдөртөө нэг удаа задардаг, тэгвэл бясалгадаг хүн эсээ хоёр өдөрт нэг удаа, долоо хоногт нэг удаа, хагас сард нэг удаа задруулдаг, тэр ч байтугай бүүр урт хугацаанд нэг удаа задруулдаг, тэгвэл тэр аль хэдийн өөрийнхөө амийг уртасгасан юм. Энэ нь зан авирыг бясалгадаг харин амийг бясалгадаггүй бясалгал юм, тэр ч энэ байдалд хүрч чадна, бас өөрийнхөө амийг уртасгаж чадна. Зарим хүн ингэж боддог: хүний амь, хүний нэг нас нь тогтсон биш гэж үү? Амиа бясалгахгүй бол яаж илүү амьдарч чадах юм? Зөв, учир нь бясалгаж байгаа хүний давхарга гурамсан ертөнцийг нэвтэрчихвэл уртасгаж чадна, гэхдээ гаднаас нь харахад маш их хөгширсөн байдалтай байдаг.

Жинхэнэ амийг бясалгадаг бясалгал нь, хурааж ирсэн дээд энерги бие бодийг хүний биеийн эсэнд тасралтгүйгээр хадгалдаг, түүний нягтралыг тасралтгүйгээр нягтруулахад, аажмаар энгийн хүний эсийг хязгаарлачихдаг, аажмаар энгийн хүний эсийг орлочихдог. Тэр үед чанарын өөрчлөлт гардаг, энэ хүн үүрд залуугаараа байна. Мэдээж бясалгах явцад маш аажим нэг явцтай, зориулсан нь маш их юм. Шүрмэсээ сунтал зүтгэх, сэтгэлдээ зовлон амсах нь тийм амар биш. Хүн хүний хоорондын зан авирын мөргөлдөөнд сэтгэл хөдлөхгүй байж чадна гэж үү? яг өөрийнхөө ашиг нь дээр сэтгэл хөдлөхгүй байж чадна гэж үү? Эдгээр зүйлийг хийхэд маш их хэцүү, иймээс ийм зорилгод хүрэхийг хүсвэл хүрч чадна гэж байгаа юм биш. Хүний зан авир, хүний буян бүгд бясалгаад дээширчихвэл ийм нэг зорилгод хүрч чадна. Ер нь маш олон хүн бүгд чигоныг жирийн биеийн тамирын дасгалтай адил гэж хольдог, үнэндээ маш их том ялгаатай, үндсэндээ нэг зүйл биш. Зөвхөн хамгийн доод давхаргад хийгээр хичээллэхэд, өвчнийг арилгах биеэ боловсруулахыг эрхэмлэхэд, эрүүл биетэй болоход, хамгийн доод давхаргын зорилго нь биеийн тамирын дасгалтай адил нийтлэг чанартай. Гэхдээ дээд давхаргад хүрэхэд, үндсэндээ тийм биш болно. Чигоны биеэ ариутгах нь бас зорилготой юм, мөн ер бусын ёсоор бясалгаж байгаа хүнийг шаардана, энгийн хүний ёсоор шаардаж болохгүй. Мөн биеийн тамирын дасгал нь зөвхөн энгийн хүний зүйл л юм.

Бодол

Бодлыг ярихад, өөрөөр яривал энэ нь бид хүний сэтгэхүйн хөдөлгөөн юм. Бясалгалын оронд яаж хүний бодол нь тархиндахь сэтгэхүйн хөдөлгөөнийг хардаг вэ? Яаж хүний сэтгэхүйн (бодол) өөр өөр хэлбэрийг хардаг вэ? Яаж илэрч гардаг вэ? Одоогийн анагаах ухаан хүний тархийг судлаад маш олон асуудлыг тайлж чадаагүй, учир нь бидний биеийн гадна талын зүйл шиг ийм амар биш. Гүн давхаргад, өөр өөр орон зайнд өөр өөр хэлбэртэй байдаг. Гэхдээ бас зарим чигон багш нарын ярьж байгаатай адил тийм янзынх биш. Зарим чигон багш нар өөрсдөө ч ямар учиртайг нь мэдэхгүй, тодорхой ч ярьж чадахгүй. Тэр өөрийнх нь тархи хөдлөөд, бодол нь үүсэхэд зарим зүйлийг хийж чадна гэж үздэг, өөрийнх нь үзэл санаа хийдэг, түүний бодол хийсэн гэж ярьдаг, үндсэндээ түүний бодол хийсэн биш.

Бид эхлээд хүний сэтгэхүйн эх сурвалжыг яръя, Хятадын дээр үеийн ийм нэг яриа байдаг: "сэтгэлийн бодол". Яагаад сэтгэлийн бодол гэж ярьдаг вэ? Хятадын дээр үеийн шинжлэх ухаан маш өндөр хөгжилтэй байсан, учир нь тэр шууд хүний бие, амь, сансар ертөнц эдгээр зүйлийг судалдаг байсан. Зарим хүн үнэндээ сэтгэлээр юмыг боддог гэж мэдэрдэг, мөн зарим хүн тархи нь бодож байгаа гэж мэдэрдэг. Яагаад ийм байдал гардаг вэ? Түүний ярьж байгаа сэтгэлийн бодол нь бас ёс зүйтэй, учир нь бид энгийн хүний эзэн сүнсийг харахад маш жоохон харагддаг, хүний тархинаас гарсан жинхэнэ мэдээлэл нь яг тархинаас гарсан нөлөө юм биш, тархинаас өөрөөс нь гарсан юм биш, харин хүний сүнснээс гарсан юм. Хүний сүнс зөвхөн Ниванын тэнд оршиж байгаа юм биш. Бумбын ярьдаг Нивань бол бидний орчин үеийн анагаахад таньсан буурцагны цогц юм. Хэрэв сүнс Ниваньд байвал, бид үнэндээ тархи юм бодож байгаа гэж мэдэрдэг, мэдээллийг гаргадаг; хэрэв зүрхэнд байвал, үнэндээ зүрх юм бодож байгаа гэж мэдэрнэ.

Хүний бие бол нэг жижиг сансар ертөнц, бясалгаж байгаа хүний маш олон амь бодь бүгд магадгүй нэг байраа солилцох нөлөө гаргадаг. Хэрэв сүнсэнд байр солилцол үүсэхэд, тэр гэдсэнд очичихвол, үнэндээ гэдэс юм бодож байгааг мэдэрнэ; хэрэв сүнс хөлний булчинд эсвэл өсгийнд очичихвол, хөлний булчин эсвэл өсгий юм бодож байгааг мэдэрнэ, яг ийм л байдаг, сонсоод үнэмшимээргүй юм шиг. Чиний бясалгах давхарга тийм өндөр биш байхад, чи ийм байдал байгааг мэдэрнэ. Хэрэв хүний биед түүний сүнс байхгүй бол, түүний зан ааш, зан чанар, мөн чанар эдгээр зүйлүүд байхгүй бол, зүгээр нэг мах л юм, тэр бол нэг бүрэн бүтэн, тусгаар тогтносон өөрийн гэсэн зан авиртай хүн биш болно. Тэгвэл хүний тархи нь ямар нөлөөтэй вэ? Би хэлбэл, хүний тархи бидний энэ бие бодийн орон зайны хэлбэрийн дунд, зөвхөн нэг үйлдвэр л юм. Жинхэнэ мэдээллэл нь сүнснээс гардаг, гэхдээ түүний гаргасан нь үг биш, тэр гаргасан нь нэг сансар ертөнцийн мэдээлэл, ямар нэг утгыг төлөөлдөг. Бидний тархи нь энэ тушаалыг хүлээж авсаны дараа, түүнийг бидний одоогийн үг бий болгосон, ийм л илтгэх хэлбэртэй юм. Бид гарын хэлбэрээр, нүдний харцаар, бүхэл бүтэн хөдөлгөөнөөр түүнийг илтгэдэг, тархи нь ийм л нэг нөлөө гаргадаг юм. Жинхэнэ тушаал, жинхэнэ сэтгэхүй бол хүний эзэн сүнснээс гардаг. Хүмүүс үргэлж тархи шууд тусгаар тогтнолоор нөлөө гаргадаг гэж үздэг, үнэндээ заримдаа сүнс зүрхэнд байгаа, зарим хүн үнэндээ зүрх нь юм бодож байгаа гэж мэдэрдэг.

Одоо хүний биеийг судалдаг хүмүүс ингэж үздэг, хүний тархинаас гарсан нь нэг цахилгаан долгион хэлбэртэй юм шиг зүйл, үнэндээ ямар зүйл гарсаныг бид одоо ярихгүй, гэхдээ тэд үүнд нэг бие бодь оршиж байгааг хүлээн зөвшөөрсөн, тэгвэл мухар сүсэг бишрэл биш юм. Гарсан энэ зүйл нь ямар нөлөө гаргадаг вэ? Зарим чигон багш нар ингэж ярьдаг: би бодлоор юмыг зөөнө, бодлоор чиний тэнгэрийн нүдийг нээнэ, бодлоор чиний өвчнийг эдгээж өгнө гэх мэт. Үнэндээ зарим чигон багш нар, түүнд өөрт нь ямар гон чадвар байгааг өөрөө ч мэдэхгүй, бас тодорхой биш. Тэр зөвхөн ямар нэг зүйл хийх бодолтой байвал бодоход л нөлөө гаргадаг гэж мэддэг. Үнэндээ бол түүний бодол нь идэвхжиж байгаа, гон чадвар нь тархины бодлоор удирдагддаг, бодлын удирдлагаар бодит зүйлийг хийдэг, гэхдээ түүний бодол нь өөрөө ямар ч зүйл хийж чадахгүй. Нэг бясалгаж байгаа хүн ямар нэг бодит зүйлийг хийхэд, түүний гон чадвар нь нөлөө гаргадаг юм.

Гон чадвар нь хүний биеийн далдын чадвар юм, бидний хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн дагуугаар, хүний тархины сэтгэхүй улам нарийнаар өөрчлөгддөг, улам бодитой зүйлийг гол гэж хардаг, улам улам орчин үеийн хэрэгцээ гэгч зүйлд найдах болсон, ингээд хүний төрөлх чадварыг улам улам бууруулсан. Бумбад үндсэндээ буцаж үнэнд хүрэх гэж ярьдаг, бясалгалын явцад, чи үнэнг хүсэх ёстой, эцэст нь үндсэндээ буцаж үнэнд хүрнэ, төрөлх мөн чанартаа буцаж хүрнэ, тэгээд чи өөрийнхөө эдгээр чадварыг илрүүлж гаргаж чадна. Бид одоо үүнийг онцгой чадвар гэдэг, үнэндээ бол хүний төрөлх чадвар юм. Хүн төрөлхтний нийгмийг харахад дэвшсэн юм шиг, үнэндээ бол ухарсан, бидний сансар ертөнцийн мөн чанараас улам хол болсон. Тэр өдөр би Жан Гуолао хойшоо хараад илжиг унадаг тухайг ярьсан, магадгүй хүмүүс ямар утгатайг нь ойлгоогүй байх. Тэр урагшаа явбал хойшоо ухарч байна гэж олж мэдсэн, хүн сансар ертөнцийн мөн чанараас улам улам хол болж байна. Сансар ертөнцийн хувирах явцад, ялангуяа одоогийн таваарын эдийн засгийн байдалд орсоны дараа, маш олон хүний ёс суртахуун нь маш их гутаагдсан, сансар ертөнцийн үнэн, нинжин, тэвчээр гэсэн мөн чанараас улам хол болсон, энгийн хүний дунд цагийн урсгалын дагуугаар ирсэн хүмүүс нь хүн төрөлхтний ёс суртахууныг гутаасан хэмжээг мэдэрч чадахгүй, иймээс зарим хүн үүнийг сайн зүйл гэж боддог, зөвхөн зан авираа бясалгаад дээширсэн хүн эргээд харахад, хүн төрөлхтний ёс суртахуун нь гутаагдаад ийм аймар байдалд хүрсэнийг мэднэ.

Зарим чигон багш нар ингэж ярьдаг: би чамд гон чадварыг нээж өгнө. Ямар гон чадварыг нээж өгөх гэж байгаа юм? Түүний гон чадвар нь энергигүй бол нөлөөгүй, гарч ирээгүй байхад нь чи нээгээд гаргачих юм уу? Түүний гон чадвар нь түүний энергээр адислагдаад хэлбэртэй болоогүй байхад нь, чи түүнийг нээж гаргаж чадна гэж үү? Үндсэндээ чадахгүй. Түүний ярьж байгаа гон чадварыг нээх нь, зөвхөн чиний аль хэдийн бий болсон гон чадварыг чиний тархитай холбоод өгчихдөг, чиний тархины бодлоор удирдаж нөлөө гаргадаг юм, үүнийг тэр гон чадварыг нээх тоонд орно гэдэг, үнэндээ тэр чамд ямар ч гон чадварыг нээгээгүй, зөвхөн ийм л нэг жоохон зүйл хийсэн юм.

Бясалгаж байгаа хүний хувьд, хүний бодол хүний гон чадварыг удирдаж үйлийг хийдэг; мөн нэг энгийн хүний хувьд, бодол хүний дөрвөн мөчийг, сэрлийн эрхтэнг удирдаж үйлийг хийдэг, нэг үйлдвэрийн албан тасалгаа, эсвэл үйлдвэрийн даргын албан тасалгаа шиг тушаал гаргаж, харин бодит зүйлийг үүргийн хэлтэс нь хийдэг. Армийн удирдлагын төв шиг, штаб тушаал гаргаад, бүх армийг удирдаж үүргийг гүйцэтгүүлнэ. Би өөр газар хичээл ярихад, тэр газрын чигон судалгааны нийгмийн удирдагчтай дандаа энэ асуудлыг ярьдаг. Тэд маш гайхамшигтай гэж мэдэрсэн: бид үргэлж хүний сэтгэхүй ямар их далдын энергитэй, далдын бодолтойг судалдаг. Үнэндээ ийм биш, тэр анхнаасаа л буруу зам руу явсан. Би хэлбэл, хүний биеийн шинжлэх ухаан хийвэл, хүний сэтгэхүйд өөрчлөлт гарах ёстой, энгийн хүний тэр зүйчлэн бодох аргаар, асуудлыг таних аргаар ер бусын зүйлийг таньж болохгүй.

Бодлыг ярихад, бас хэдэн бодлын хэлбэр байдаг. Жишээ яривал, зарим хүмүүс далд мэдрэхүй, санамсаргүй байдал, онгод, зүүд гэх мэтийг ярьдаг. Зүүдийг ярихад, ямар ч чигон багш үүнийг тайлбарлах дургүй. Учир нь чи төрөхдөө, сансар ертөнцийн олон орон зайнд олон "чи" нэг цагт төрдөг, тэд бүгд чамтай нийлээд нэг бүхэл цогц юм, бүгд хоорондоо харилцаатай байдаг, сэтгэхүй дээр бүгд харилцаатай. Мөн чи өөрөө бас эзэн сүнстэй, дэд сүнстэй, мөн өөр янз бүрийн амь бодийн хэлбэр биед чинь байдаг, эс болгонд, таван цул зургаан савд бүгдэд нь чиний хэлбэрийн мэдээлэл өөр орон зайнд тийм нэг янзын орших хэлбэртэй, иймээс маш их нарийн төвөгтэй. Чи зүүд зүүдлэхэд, жоохон байж байгаад ийм нэг янзтай, жоохон байж байгаад тийм нэг янзтай болчихдог, ер нь хаанаас ирсэн бэ? Анагаах ухаанд бидний их тархины бор давхаргад өөрчлөлт гарсан гэж ярьдаг. Энэ нь энэ материалын хэлбэр дээр илэрсэн тусгал юм, үнэндээ энэ нь өөр орон зайны тэр мэдээллийг хүлээж авсан нөлөө нь юм. Иймээс чи зүүд зүүдлэхэд маанаг юм шиг байдаг, энэ бүгд чамтай ямар ч хамаа байхгүй, чи ч битгий түүнийг тоо. Нэг янзын зүүд л чамтай шууд харилцаатай байдаг, энэ янзын зүүдийг бид зүүд гэж ярьж болохгүй. Чиний эзэн бодол, өөрөөр яривал эзэн сүнс, зүүдэнд ойрын хүн дэргэд ирсэн гэж зүүдэлсэн; эсвэл үнэхээр ямар нэг зүйлийг мэдэрсэн; ямар нэг зүйлийг харсан, эсвэл ямар нэг зүйлийг хийсэн. Тэгвэл чиний эзэн сүнс үнэндээ өөр орон зайд ямар нэг зүйл хийсэн, ямар нэг зүйл харсан, бас хийсэн, бодол нь тодорхой, үнэн, гэхдээ энэ зүйл үнэндээ байдаг, зөвхөн л өөр бие бодийн орон зайд байгаа юм, өөр цаг хугацааны орон зайнд хийсэн юм. Чи түүнийг зүүд гэж ярьж болох юм уу? Болохгүй. Чиний энэ талын бодит бие үнэхээр унтаж байгаа, түүнийг зүүд л гэж ярихаас, зөвхөн ийм зүүд л чамтай шууд хамаатай байдаг.

Бид онгод, санамсаргүй байдал, далд мэдрэхүй гэх мэтийн тухай ярьдаг, би хэлбэл, эдгээр нэр үгийг эрдэмтэд өгсөн биш, бичгийн хүмүүн энгийн хүний дундын заншилын нэг байдлаар өгсөн нэр үг юм, түүнд шинжлэх ухаанч чанар байхгүй. Хүмүүсийн ярьж байгаа далдын мэдрэхүй нь чухам юу вэ? Тодорхой ярихад хэцүү, аягүй бүрхэг, учир нь хүний янз бүрийн мэдээлэл нь маш их төвөгтэй, бүдэг бадаг тийм жоохон санамжтай юм шиг. Түүний ярьж байгаа санамсаргүй байдлыг, бид тайлбарлахад амар. Санамсаргүй байдал гэсэн энэ томъёололын баримтлалаар, ер нь хүн маанаг байдалд нэг зүйлийг хийсэн гэж ярьдаг, хүмүүс үүнийг дандаа санамсаргүйгээр хийсэн гэж ярьдаг, санаатайгаар хийсэн биш. Энэ санамсаргүй байдал нь бидний ярьж байгаа дэд бодолтой яг адил. Учир нь хүний эзэн бодол суллагдсаны дараа, тархийг бариагүй байхад, маанаг байдлаар унтчихсан юм шиг, эсвэл зүүдэнд, санамсаргүй байдлаар их амар дэд бодлоор, өөрөөр яривал дэд сүнсээр эзэмдүүлдэг. Энэ үед дэд бодол нь зарим зүйлийг хийж чаддаг, өөрөөр яривал чи өөрөө маанаг байдалтай байхдаа үүнийг хийсэн юм. Гэхдээ, үргэлж эдгээр зүйлийг хийхэд муугаар хийхгүй, яагаад гэвэл дэд бодол өөр орон зайд хэргийн мөн чанарыг хардаг, бидний энгийн хүний нийгэмд төөрдөггүй. Иймээс тэр ямар нэг юм хийхдээ, сэрсэний дараа харахад: Энэ хэргийг яагаад ийм муу хийсэн бэ, би тов тодорхой байхад ингэж хийхгүй. Гэхдээ, чи одоо үүнийг муу гэж ярина, арван хэдэн хоног, хагас сарын дараа чи эргээд харахад: пөөх, энэ хэргийг ямар сайн хийгээ вэ! Тэр үед би яаж энэ зүйлийг хийсэн юм бол? Үргэлж ийм асуудал гардаг. Учир нь дэд бодол энэ зүйлийг тэр үед ямар нөлөө гарахыг нь хамаарахгүй, гэхдээ ирээдүйд нэг сайн нөлөө гардаг. Зарим зүйл нь ямар ч хор уршиггүй, зөвхөн тэр үед л нөлөө гардаг, тэгвэл дэд бодол хийсэн, магадгүй тэр үед л энэ зүйлийг маш сайн хийсэн. Бас нэг янзын хэлбэр байдаг, бидний суурь нь сайн хүмүүс, амархан дээд зэргийн аминд хязгаарлагдаад зарим зүйлийг хийдэг. Мэдээж тэр өөр нэг учиртай юм, энд ярихгүй, гол нь бид хүний өөрөөс нь гарсан нэг бодлыг ярьж байгаа юм.

Онгодын тухайд гэвэл, энэ нь ч гэсэн бичгийн хүмүүний өгсөн нэр үг юм. Жирийн хүн ингэж боддог: онгод нь хүн нэг насандаа эрдмийг хуримтлуулаад нэг агшин зууранд галын дөл шиг гарч ирдэг. Би хэлбэл, материализмын үзэл бодлоор, хүний нэг насны эрдмийн хуримтлуулал, улам их эрдмийг хуримтлуулсан бол, хүн тархийг улам хэрэглэхэд улам сэргэг болдог. Хэрэглэхэд, тасралтгүйгээр толгойнд орох ёстой, ямар нэг онгодын асуудал байхгүй болно. Аливаа онгодыг ярихад, эсвэл онгод ороход, ийм байдалтай байдаггүй. Хүн үргэлж тархийг хэрэглэхэд, хэрэглээд, хэрэглээд, сүүлдээ эрдэм нь ширгэчихдэг юм шиг, хэрэглээд гарахгүй юм шиг; нэг өгүүлэл бичээд нэг газар хүрээд цаашаа бичиж чадахгүй болоход; нэг дуу зохиоход сэтгэхгүй байхад; нэг шинжлэх ухааны судалгааны төсөл хийхэд хийж чадахгүй болоход юм. Үргэлж энэ үед ядраад тархины судас нь товоон гарч ирнэ, тамхины иш энд тэндгүй хаяад, бухимдаад толгой нь өвдөнө, юу ч толгойнд нь орохгүй. Хамгийн сүүлд ямар байдалд онгод орсон бэ? Жишээ нь ядрахад ингэж боддог: "за яахав, жоохон амраадхая". Учир нь эзэн бодол тархийг улам айхтар барихад, өөр амь орж ирж чаддаггүй. Тэр нэг амрахад түүний бодол нь суллагддаг, үүнийгээ бодохоо болино, энэ санамсаргүй байдлаар гэнэт санадаг, тархинаас гардаг. Үргэлж ингэж л онгод ордог.

Тэгвэл яагаад энэ үед онгод орсон бэ? Учир нь хүний тархи нь эзэн бодлоор бариулахад, улам тархийг хэрэглэхэд, тэр улам чанга хязгаарладаг, дэд бодол улам орж ирж чаддаггүй. Тэр бодоод бодоод толгой нь өвдөхөд, санаанд орж ирэхгүй маш таагүй байхад, түүний дэд бодол бас түүний биеийн нэг хэсэг юм, бас ээжээсээ нэг цагт төрсөн, тэр бас биеийн нэг хэсгийг эзэмшдэг, тэр бас дагаад таагүй болно, толгой нь өвдөнө, маш их өвдөнө. Эзэн бодол сул тавигдахад, дэд бодол өөрийнхөө мэдэж байгаагаар тархинд тусгана, учир нь тэр өөр орон зайнд хэргийн мөн чанарыг хардаг юм, ингээд хийдэг, бичдэг, бүтээдэг.

Зарим хүн ингэж ярьдаг: тэгвэл бид нар дэд бодлыг хэрэглэе. Дөнгөж саяхан нэг хүн бичгээр ингэж асуусан: яаж дэд бодолтой холбогдох вэ? Чи холбогдож чадахгүй, учир нь чи дөнгөж бясалгаж эхлэж байгаа хүн, ямар ч чадвар байхгүй хүн, чи битгий холбогд, зорилго чинь яг л зууралдсан сэтгэл юм. Зарим хүн магадгүй ингэж боддог: бид нар дэд бодлыг хэрэглээд бид нарт улам их өртөгийг бий болгоё, хүн төрөлхтний нийгмийн хөгжилд ахиц гаргаж болохгүй гэж үү? Болохгүй! Яагаад вэ? Учир нь чиний дэд бодлын мэдэж байгаа зүйл бас маш их хязгаартай. Орон зайны төвөгтэй нь, давхаргын их нь, энэ сансар ертөнцийн тогтоц нь маш их нарийн төвөгтэй, тэр бас зөвхөн л түүний байж байгаа орон зайны зүйлүүдийг мэднэ, түүний байж байгаа орон зайнаас гарсан зүйлүүдийг мэддэггүй. Мөн маш олон босоо давхрагуудын өөр өөр орон зайнууд байдаг, хүн төрөлхтний хөгжлийг дээд зэргийн амь маш өндөр давхаргад хязгаарладаг, хөгжлийн зүй тогтлын дагуугаар явдаг.

Бидний энгийн хүний нийгэм түүхийн зүй тогтлын дагуугаар хөгжиж байгаа, чи яаж хөгжүүлэх, ямар зорилгод хүрэхийг хүсвэл, тэр дээд зэргийн амь ингэж бодож байгаа юм биш. Дээр үеийн хүмүүс, тэд одоогийн онгоц, вагон, унадаг дугуйг санаагүй гэж үү? Би хэлбэл, тэд ингэж бодоогүй нь баттай биш. Учир нь түүх нь тийм нэг явцад хөгжиж хүрээгүй, тэр ч бүтээж чадахгүй. Гаднаас нь бид энэ энгийн хүний зан заншлын ёсоор үзэхэд, одоогийн хүн төрөлхтний мэдлэг боловсролын энэ талаас харахад, хүн төрөлхтний шинжлэх ухаан тэр хэмжээнд хүрээгүй, бий болгоогүй. Үнэндээ хүн төрөлхтний шинжлэх ухаан яаж хөгжиж байгаа нь, мөн түүхийн зохицуулалтын дагуугаар хөгжиж байгаа, чи хүний хүчээр ямар нэг зорилгод хүрэх бодолтой байвал, хүрч чадахгүй. Мэдээж бас зарим хүн амархан дэд бодлоор нөлөө гаргадаг, нэг зохиолч ингэж ярьсан: би нэг ном бичихэд өдөртөө хэдэн арван мянган үсэг бичиж чадна, жоохон ч ядрахгүй, бичих бодолтой байвал их хурдан биччихдэг, өөр хүн харчихаад бас сайн болсон байна гэж ярьдаг. Яагаад ингэдэг вэ? Энэ бол түүний эзэн бодол дэд бодол тал талын нөлөөний үр дүн юм, түүний дэд бодол бас нэг талын нөлөө гаргадаг. Гэхдээ үргэлж ийм байдаггүй, ихэнх дэд бодол үндсэндээ хамаардаггүй, чи түүгээр юм хийлгэх бодолтой байвал энэ нь сайнаар эргэхгүй, харин ч эсрэгээр эргэнэ.

Тайван сэтгэл

Маш олон хүн бясалгал хийхэд тайван байж чаддаггүй, энд тэнд чигон багш хайгаад ингэж асуудаг: багшаа, би яагаад бясалгал хийхэд тайван байж чаддаггүй юм болоо? Тайван болоход ямар ч зүйлийг бодно, элдэв балай юм бодоод л. Тэр ёстой уулыг нүүлгэж далайг юүлж байгаа юм шиг, бүх юм бодолд орж ирнэ, чи үндсэндээ тайван байж чадахгүй. Яагаад тайван байж чаддаггүй вэ? Зарим хүн үүнийг ойлгохгүй, ямар нэг гол нууц байгаа гэж үздэг, тэр нэртэй багшийг олоод: Надад ямар нэг арга зааж өгөөч, тэгвэл тайван байж чадна. Минийхээр, бас л гаднаас нь хүссэн юм. Чи өөрийгөө дээшлүүлэх бодолтой байвал, чи дотроос олох ёстой, чи энэ сэтгэлдээ сайн хичээ. Чи жинхэнэ дээширч чадна, самтат суухад чи тайван байж чадна, тайван байж чадвал тэр бол гон, самтын хүч нь хэр гүн байвал тэр нь давхаргын илрэл юм. Энгийн хүн тааваараа тайван байж чадах юм уу? Суурь нь маш сайн байгаа хүнээс гадна, энгийн хүн үндсэндээ тайван байж чадахгүй. Өөрөөр яривал, хүн тайван байж чадахгүй үндсэн учир нь, ямар нэг арга барилын асуудал биш, ямар нэг онц эрдэм байгаа учраас биш, чиний бодол, сэтгэл чинь ариун бишээс юм. Чи энгийн хүний нийгмийн дунд, хүн хүний хоорондын зөрчлийн дунд, өөрийнхөө ашиг, хүсэл сэтгэл, янз бүрийн хүсэлтэй зууралдсанаас, чи хүнтэй тэрсэлдэнэ, эдгээр зүйлийг чи бүгдийг нь тавьж чадахгүй, түүнийг даруй харж чадахгүй, чи тайван байх бодолтой гэж үү, тийм амар байх юм уу? Зарим хүн тэнд бясалгал хийж байхдаа ингэж боддог: би үнэмшихгүй байна, би тайван байх ёстой, хамаагүй юм бодож болохгүй. Дөнгөж ингэж бодчихоод, дахиад л бодож эхлэнэ, чиний энэ сэтгэл ариун биш юм, иймээс чи тайван байж чадахгүй.

Зарим хүн магадгүй миний үзэлтэй санал нэг биш байх: зарим чигон багш нар хүнд ямар нэг арга барил хэрэглэхийг заадаг биз дээ? Нэг газарт бодлоо төвлөрүүл, төсөөл, бодлоороо үрлийн талбайг бод, дотроосоо үрлийн талбайг хар эсвэл Буддын нэрийг унших гэх мэт. Энэ бол нэг янзын арга, гэхдээ энэ зөвхөн нэг янзын арга биш, энэ бол Гонфугийн илрэл. Тэгвэл Гонфу нь бидний бясалгаж байгаа зан авиртай, бидний дээширсэн давхаргатай шууд харилцаатай, тэр ч зөвхөн энэ аргыг хэрэглээд тайван байж чадна гэж байгаа юм биш. Үнэмшихгүй бол чи оролдоод үз, чиний янз бүрийн хүсэл, зууралдсан сэтгэл маш хүчтэй, юугаа ч орхиогүй, чи хардаа, чи тайван байж чадах юм уу. Зарим хүн Буддын нэрийг уншихад нөлөөтэй гэж ярьдаг, Буддын нэрийг уншихад чи тайван байж чадах юм уу? Зарим хүн ингэж ярьдаг: ум мааны бадны хумы номын үүдэнд бясалгахад амархан, Буддын нэр уншаад л болоо. Чи уншаад үздээ? би хэлбэл тэр чинь Гонфу юм, чи амархан гэж хэлнэ, тэгвэл би амаргүй гэж хэлнэ, аль ч номын үүд амаргүй.

Та бүгд мэднэ Шагжамүни "самтат орох" гэж заасан, "самтат орох"-ийн өмнө тэр юу заасан бэ? Тэр "хориглолт"-ыг заасан, бүх хүслийг, дур доныг бүгдийг хориглох, юу ч байхгүй болсоны дараа, самтат орж чадна. Ийм л ёстой биз дээ? Мөн "самтат орох" бас Гонфу юм, чи гэнэт бүүр хориглох хэмжээнд хүрч чадахгүй, аажмаар бүх муу зүйлийг хориглосоны дагуугаар, самтатын хүч нь бас гүехэнээс гүнд орно. Хүн Буддын нэрийг уншихад нэг сэтгэлээр уншина, сэтгэлдээ ямар зүйлийг ч бодохгүй, тархины өөр хэсгийг бүгдийг нь уншаад мэдрэхгүй болно, юу ч мэдэхгүй болно, нэг бодлыг хэдэн арван мянган бодлын оронд орлуулна, "ум мааны бадны хум" үсэг болгон нүдний өмнө үзэгддэг. Энэ Гонфу биш гэж үү? Гэнэт ирээд л ийм байдалд хүрч чадна гэж үү? Хүрч чадахгүй, хүрч чадахгүй бол тайван байж чадахгүй нь лавтай, үнэмшихгүй бол оролдоод үз. Амандаа уншаад л, уншаад л сэтгэлдээ ямар ч зүйлийг боддог: Манай ажлын газрын дарга яагаад намайг тоохгүй байгаа юм болоо, энэ сарын шагнал надад ямар жоохон өгсөн юм бэ. Улам бодоод л улам уурлаад л, их ч уурлана, амандаа бас Буддын нэрийг уншаад л, чи хэлдээ, ингэж бясалгал хийж болох юм уу? Энэ нь Гонфугийн асуудал биш гэж үү? Энэ чиний өөрийн сэтгэл ариун бусын асуудал биш гэж үү? Зарим хүнд тэнгэрийн нүд нээгдсэн, дотогшоо үрлийн талбайг харж чаддаг. Учир нь хүний гэдсэний хэсэгт үрлийг цуглуулдаг, тэр энергийн бие бодь улам ариун байвал улам гэгээтэй, улам ариун бус байвал улам хар. Дотор руу үрлийн талбайны үрлийг хараад тайван байж чадах юм уу? Амгалан байж чадахгүй, арганы асуудал биш, гол нь хүний үзэл санаа, бодол нь цэвэр ариун бишээс юм. Чи дотогшоо үрлийн талбайг харж байна, тэр үрэл гялалзаад нэлээд гоё, жоохон байж байгаад энэ үрэл өөрчлөгдөөд, байр сууц болно. "Энэ өрөөг манай хүү гэрлэхдээ хэрэглэнэ, энэ өрөөнд манай охин сууна, энэ өрөөнд хөгшин бид хоёр сууна, дунд тал нь зочины өрөө, ямар гоё юм бэ! Энэ байрыг надад өгч болох болов уу? Би ямар нэг арга бодоод үүнийг авчихая, яах вэ? " хүн эдгээр зүйлэнд л зууралддаг, чи хэлдээ, чи тайван байж чадах юм уу? Хүмүүс ингэж ярьдаг: би энгийн хүний нийгэмд ирээд, буудалд орсон юм шиг, хэдэн өдөр хоноод л, яараад явчихна. Зарим хүн ийм газарт дурлачихаад, өөрийнхөө гэрийг ч мартчихдаг.

Жинхэнэ бясалгахад, сэтгэлээ бясалгах ёстой, дотогшоо бясалга, дотроос ол, гаднаас олно гэж байхгүй. Зарим номын үүд ингэж ярьдаг, Буддыг сэтгэлд байна гэдэг, бас ёс зүйтэй. Зарим хүн энэ үгийг буруугаар ойлгодог, Буддыг сэтгэлд байна гэж ярихаар, тэр өөрийгөө Будда юм шиг бодчихдог, сэтгэлд нь нэг Будда байгаа юм шиг. Тэр ингэж ойлгоход, тэр буруутсан биш гэж үү? Ингэж ойлгож яаж болох юм. Утга нь чи сэтгэлээ бясалгахад, чи бясалгаад үр дүнтэй болно, ёс нь ийм л юм. Биен дээр чинь хаана Будда байгаа юм? Чи бясалгавал л үр дүнтэй болно.

Тайван байж чадахгүй байгаа учир нь, чиний бодол хоосон биш юм, чамд тийм өндөр давхарга байхгүй, тэр нь гүехнээс гүнзгий хүртэл, давхаргыг дээшлүүлэх харилцаанд холбогдож байдаг. Чи зууралдсан сэтгэлээ тавьчихвал, чиний давхарга ч гэсэн дээширнэ, чиний самтат хүч ч гүн болно. Чи ямар нэг арга барилаар, ямар нэг аргаар тайван болбол, би хэлбэл энэ нь гаднаас нь хүссэн юм. Мөн бясалгал хийхэд буруу замаар, гажуу замруу ордгыг, хүнийг гаднаас нь хүсэхийг ярьж байгаа юм. Ялангуяа Буддын шашинд чи гаднаас нь хүсвэл, тэр чамайг мангасын зам руу явж байна гэж ярина. Мөн жинхэнэ бясалгах нь жинхэнэ сэтгэлийг л бясалгах юм, чи зөвхөн зан авирыг дээшлүүлэхэд, чиний сэтгэл цэвэр ариун, үйлдэлгүй байдалд хүрнэ; чи зөвхөн зан авирыг дээшлүүлэхэд, бидний сансар ертөнцийн мөн чанарт уусахад, хүний янз бүрийн хүслийг, зууралдсан сэтгэл бодлыг, муу зүйлийг орхивол, чи өөрийнхөө муу зүйлийг орхих болно, тэгээд чи дээширнэ. Сансар ертөнцийн мөн чанарт бариулахгүй болно, буяны чинь энэ бие бодь гонд хувирна, энэ харилцаанд холбогдсон биш гэж үү? Ийм л ёстой юм!

Энэ бол хийсвэрээр өөрийгөө бясалгаж байгаа хүний шалгуурын шаардлагад хүрч чадахгүй байгаа нь, амгалан тайван байж чадахгүйн учир нь юм. Одоо бодитоор бас ийм нэг байдал байдаг, маш айхтраар чамайг үймүүлээд дээд давхарга руу бясалгуулахгүй, бясалгаж байгаа хүнд маш ноцтойгоор нөлөөлдөг. Та бүгд мэднэ, өөрчлөлт гарсаны дагуугаар, эдийн засаг чөлөөтэй болсон, улс төр бас өргөжсөн. Маш олон шинэ технологийг импортлож, хүмүүсийн амьдралын түвшин бас дээширч байна, энгийн хүний дунд үүнийг хэн ч сайн зүйл гэж хэлнэ. Гэхдээ аль ч талыг нь харахад, диалектикаар харахад, муу зүйлд өөрчлөлт нээгдсэний дагуугаар, есөн шидийн зүйл орж ирсэн. Урлагийн бүтээлд жоохон садар самуун зүйл бичихгүй л бол, энэ ном зарагдахгүй юм шиг, учир нь зарах хэмжээний асуудлыг ярьдаг; телевизор, кинонд жоохон садар самуун дүрс байхгүй бол, кино, телевизор үзэх хүн байхгүй болчих юм шиг, суудлын норм, үзэх нормын асуудлыг ярьдаг; урлагийн бүтээлд үнэн урлаг юм уу эсвэл ямар нэг юм хийж байгаа нь мэдэгдэхгүй, дээр үеийн Хятад үндэсний урлагийн дунд эдгээр ийм зүйлс байхгүй. Бидний Хятад үндэсний энэ уламжлалыг хэн нэгэн нээсэн, хэн нэгэн бий болгосон юм биш. Би түүхийн урьдын соёлыг ярихдаа ярьсан, бүх зүйл үндэслэлтэй байдаг. Хүн төрөлхтний ёс суртахууны хэмжүүр мушгирсан, өөрчлөлт гарсан, сайн мууг нь цэгнэх шалгуурт бүгдэд нь өөрчлөлт гарсан, энэ бол энгийн хүний дундын зүйл юм. Энэ сансар ертөнцийн мөн чанар болох, үнэн, нинжин, тэвчээр гэсэн шалгуур нь, сайн муу хүнийг цэгнэх цорын ганц л шалгуур юм, энэ нь өөрчлөгдөхгүй. Бясалгаж байгаа хүний хувьд, чи үсэрч гарах бодолтой байвал, чи энэ шалгуураар цэгнэгдэх ёстой, чи энгийн хүний шалгуураар хэмжигдэж болохгүй, иймээс бодитой байдалд бас ийм нэг янзын үймүүлэл оршдог. Зөвхөн эдгээр муу зүйл ч биш, бас ижил хүйстэн, чөлөөтэй секс, хар тамхи татах гэх мэт замбараагүй зүйлүүд бүгд гарч ирсэн.

Хүн төрөлхтний нийгэм өнөөгийн ийм байдал хүртлээ хөгжсөн, та бүгд боддоо, дахин хөгжвөл ямар янзтай болох уу? Үүрд ингэж байлгаж болох юм уу? Хүн засахгүй бол тэнгэр засна. Хүн төрөлхтөнд гай зовлон үүсэхэд, дандаа ийм нэг байдалд байна. Ийм олон хичээлийн явцад би ч хүн төрөлхтний том гай зовлоны асуудлыг яриагүй. Шашинд бас ярьж байгаа, маш олон хүн бүгд энэ гүйлгээтэй үгийг ярьдаг. Би та бүгдэд ийм нэг асуудлыг яръя, та бүгд боддоо, бидний энгийн хүний нийгэмд, хүний ёс суртахууны шалгуурт ингэж өөрчлөлт гарсан! Хүн хүний хооронд энэ хурц хэмжээ ийм хэмжээнд хүрсэн! Чи боддоо, тэр маш аюултай нэг байдалд хүрсэн биш гэж үү? Иймээс одоогийн энэ бодитой байгаа байдал, бидний бясалгаж байгаа хүнийг дээд давхарга руу бясалгахад нь айхтар үймүүлж байгаа. Шалдан зураг өлгөчихсөн, замын хажууд өлгөчихсөн, толгойгоо жоохон өндийгөөд л харчихна. Лаози ийм нэг зүйл ярьсан: ухаантай хүн Бумбыг сонсчихвол, шаргуу хичээллэнэ. Ухаантай хүн Бумбыг сонсчихвол, тэр ингэж бодно: "ийм хэцүүгээр ариун номыг оллоо, өнөөдөр бясалгахгүй бол хэзээ бясалгах юм?" Нарийн төвөгтэй орчинд, минийхээр бол сайн зүйл юм, улам нарийн төвөгтэй байвал улам дээд хүн гардаг, эндээс сугаран гарах юм бол, маш ул суурьтай бясалгана.

Нэг жинхэнэ бясалгах зорилго тавьсан хүний хувьд, би хэлбэл энэ нь сайн зүйл юм. Зөрчил үүсэхгүй бол, чиний зан авирыг дээшлүүлэх боломжыг бий болгохгүй бол, чи дээширч чадахгүй юм. Чи ч сайн, би ч сайн, яаж бясалгах юм? Нэг жирийн бясалгаж байгаа хүний хувьд, "Дунд мэдлэгтэй хүн Бумбыг сонсчихсон"-д тооцогдоно, бясалгасан ч болно, бясалгахгүй байсан ч болно, ийм хүн жоохон хэцүү. Зарим хүн энд багшийн ярьж байгааг сонсчихоод ёсорхоно, энгийн хүний нийгэмд буцчихвал, бас л эдгээр бодит ашиг нь үнэн бодьтой юм. Мэдээж үнэн бодьтой, чи байтугай, барууны маш олон том баячууд, насны эцэст, түүнд юу ч байхгүйг олж мэддэг, материалын баялаг төрөхөд дагаад ирэхгүй, үхэхэд дагаад явахгүй, маш хийсвэр юм. Тэгвэл яагаад гон ийм нандин байдаг вэ? Учир нь тэр шууд чиний эзэн сүнсний бие дээр байдаг, төрөхдөө цуг ирнэ, үхэхдээ цуг явна. Бидний сүнс устдаггүй гэж ярьдаг, энэ нь ямар ч мухар сүсэг биш юм. Бидний энэ бие бодийн биеийн эс гуйжсаны дараа, өөр бие бодийн орон зайнд байгаа бүр ч жижиг молекулын бүрэлдэхүүн нь устаагүй байдаг. Түүний зөвхөн гадна талын хальс нь гуйжсан юм.

Миний саяхан ярьсан нь бүгд хүний зан авирын асуудалд харъяалагддаг. Шагжамүни ийм нэг зүйл ярьж байсан, Дамө бас ярьж байсан: Хятадын энэ газарт их буянтай хүн гардаг газар юм. Хятадад үе үеийн олон хувраг байсан, олон хятад хүн маш бахдалтай байдаг. Утга нь өндөр гоныг бясалгаж чадна гэж үздэг, иймээс маш олон хүн баяртай байдаг, сэтгэл ханаж омогшин хөөрдөг: бас л бидний хятад хүн, хятадын энэ газарт их суурьтай хүн гардаг, их буянтай хүн гардаг. Үнэндээ маш олон хүн тэр дундын утгыг нь ойлгодоггүй, Хятадын энэ газарт яагаад их буянтай хүн гарч чаддаг вэ, яагаад өндөр гон гаргаж чаддаг вэ? Маш олон хүн дээд давхаргын дундын хүний ярьсан үгний жинхэнэ утгыг нь ойлгодоггүй, бас дээд давхаргад, дээд ахуй байдалд байгаа хүний ахуй байдал, түүний бодлын байдлыг мэдэхгүй. Мэдээж бид ярьсан, түүнийг ямар утгатайг нь ярихын оронд, та бүгд боддоо, зөвхөн маш төвөгтэй хүмүүсийн дунд, төвөгтэй орчинд өндөр гоныг бясалгаж гаргаж чадна, утга нь энэ л юм.

Хүний суурь

Суурь бол хүний өөр орон зайны биед байгаа энэ буяны бие бодь нь их бага хэмжээгээр шийдэгддэг. Буян нь бага, хар бие бодь нь их, нүглийн орон нь том, ийм байвал суурь нь мууд харъяалагддаг; буян нь их, цагаан бие бодь нь их, нүглийн орон нь бага, ийм байвал суурь нь сайнд харъяалагддаг. Хүний цагаан бие бодь, хар бие бодь хоорондоо хувирдаг. Яаж хувирах вэ? Сайн зүйл хийвэл цагаан бие бодь үүсдэг, цагаан бие бодь бол гай зовлонг амсч дааснаас, сайн зүйл хийснээс гардаг. Харин хар бие бодь бол муу зүйл хийснээс, муу хэрэг хийснээс үүсдэг, тэр бол нүгэл. Түүнд ийм нэг хувирах явц байдаг, мөн түүнчлэн, түүнд бас нэг дагуулдаг холбоо байдаг. Учир нь тэр шууд эзэн сүнсийг дагаад явдаг, нэг амьдрал нэг насны зүйл биш, өнө удаан он жилийн өмнөөс хуримтлагдсан юм. Иймээс нүгэл хуримтлагддаг, буян хуримтлагддаг гэж ярьдаг, мөн өвөг дээдсээс бас хуримтлагддаг. Би заримдаа хятадын дээр үеийн хүн эсвэл хөгшин хүний яриаг боддог: өвөг дээдэс буянаа хуримтлуулсан, эсвэл буян хуримтлагдах, буянаа алдах гэдэг. Энэ нь ямар үнэн үг вэ? Үнэндээ их зөв юм.

Суурь нь сайн муу байх нь хүний ухамсарын сайн мууг шийддэг. Суурь нь муу байгаа хүний ухамсар нь бас муу болчихдог. Яагаад вэ? Учир нь суурь нь сайн байгаа хүний цагаан бие бодь нь их, энэ цагаан бие бодь нь бидний сансар ертөнцтэй нийцдэг, үнэн, нинжин, тэвчээр гэсэн мөн чанартай нийцдэг, завсар байхгүй. Сансар ертөнцийн мөн чанар шууд чиний бие дээр тусгагдаж гардаг, шууд чиний биетэй холбогддог. Гэхдээ энэ хар бие бодь яг эсрэг, муу зүйл хийснээс олдог, бидний сансар ертөнцийн мөн чанарыг гаждаг, иймээс энэ хар бие бодь бидний сансар ертөнцийн мөн чанараас нэг тусгаарлал үүсдэг. Хэрвээ энэ хар бие бодь ихэдвэл, тэр хүний биеийн эргэн тойронд нэг орон болон, хүнийг боочихдог. Мөн энэ орон нь улам том болвол түүний нягтрал нь улам нягт, улам зузаан, энэ хүний ухамсар нь улам муу болдог. Учир нь тэр сансар ертөнцийн үнэн, нинжин, тэвчээр гэсэн мөн чанарыг хүлээж авч чаддаггүй, мөн тэр муу зүйл хийснээс бий болсон хар бие бодь юм. Ер нь ийм хүн бясалгалд үнэмшдэггүй, ухамсар нь улам муудахад, улам түүнийг нүгэл нь саатуулна; улам гай зовлон амсахад, улам үнэмшихгүй, тэгээд бясалгахад хэцүү.

Цагаан бие бодь ихтэй хүн бясалгахад их амархан байдаг, учир нь тэр бясалгалын явцад, тэр зөвхөн сансар ертөнцийн мөн чанарт уусчихвал, түүний зан авир нь дээширчихвэл, түүний буян шууд гонд хувирна. Мөн хар бие бодь ихтэй хүн, үйлдвэрийн үйлдвэрлэсэн бараатай адил, нэг илүү явцтай, хүмүүсийн авдаг нь бэлэн материал, түүний авдаг нь түүхий эд, шинээр үйлдвэрлэх ёстой, ийм л нэг явцтай юм. Иймээс тэр эхлээд зовлон амсана, түүний нүглийг арилгана, цагаан бие бодиор хувиргана, буяны энэ бие бодь бий болсоны дараа, түүний гон нь дээш явна. Гэхдээ ер нь ийм хүний ухамсар нь угаасаа муу, чи дахиад түүнд илүү зовлон амсгавал, тэр бүр ч үнэмшихгүй, бүр ч тэвчиж чадахгүй, иймээс хар бие бодь ихтэй хүн бясалгахад амаргүй. Хуучин Бумбад эсвэл дангаар уламжлагддаг номын үүдэнд багш шавийг олно гэдэг, шавь багшийг олж байгаа юм биш, мөн түүний биед байгаа эдгээр зүйлс нь их багаар шийдэгддэг.

Суурь нь хүний ухамсарыг шийддэг, гэхдээ туйлаас биш. Зарим хүний суурь нь маш муу, гэхдээ гэр бүлийн байдал нь сайн, олон хүн бясалгаж байгаа, бас зарим хүмүүс шашны сүсэгтэн, бясалгалын зүйлд маш их үнэмшдэг. Ийм орчинд бас тэр үнэмшихэд амархан байдаг, ухамсар нь сайн болчихдог, иймээс бас туйлаас биш. Бас зарим хүний суурь нь маш сайн, гэхдээ ер нь бидний орчин үеийн бодит нийгмийн тэр жоохон мэдлэгийн хүмүүжилд, ялангуяа урьд хэдэн жилийн туйлын үзлээр хүмүүжүүлэх арга, хүний үзэл санааг маш явцуу болгосон, түүний мэдлэгээс гарсан бүх зүйлд тэр үнэмшихгүй, бас түүний ухамсарыг маш айхтар үймүүлдэг.

Нэг жишээ яръя, би нэг ангид хичээл заахдаа, хоёрдохь өдөр нь тэнгэрийн нүд нээгдэхийг ярьсан. Нэг хүний суурь нь сайн, гэнэт түүний тэнгэрийн нүдийг маш өндөр давхаргад нээсэн, тэр маш олон өөр хүний хардаггүй байдлыг харсан. Тэр хүмүүстэй ингэж ярьсан: пөөх, багш номыг ярьж байгаа энэ танхим даяар цасны ширхэг шиг Фалунь хүний бие дээр буусныг нь би харсан; би Ли багшийн үнэн бие ямар байгааг нь харсан; би Ли багшийн туяа тойргийг харсан, Фалунь ямар янзтай байгааг нь харсан, номын бие хэр их байгааг нь харсан. Өөр өөр давхаргад Ли багш номыг ярьж байгаа, Фалунь яаж сурагчдад биеийг нь засч өгч байгааг харсан. Бас багш хичээл заахад, нэг нэг давхаргаар, өөр өөр давхаргад бүгд багшийн гон бие нь зааж байгаа, бас тэнгэрийн охин цэцэг цацаж байгаа гэх мэтийг харсан. Ийм гайхамшигтай гоё зүйлийг тэр бүгдийг нь харсан, энэ хүний суурь нь маш зүгээр гэсэн үг. Тэр ярьж ярьж, эцэст нь ингэсэн: "би эдгээр зүйлст үнэмшихгүй". Зарим зүйлүүд нь аль хэдийн одоогийн шинжлэх ухаанд нотлогдчихсон, маш олон зүйлүүд бас одоогийн шинжлэх ухаанд тайлбарлагдаж болно, зарим зүйлийг бид нар бас өгүүлсэн. Учир нь чигоны таньсан зүйлүүд үнэндээ одоогийн шинжлэх ухаан таньснаас гарсан, энэ нь лавтай юм. Ингээд харахад суурь нь ухамсарыг бүүр хязгаарладаггүй.

Ухамсар

"Ухамсар" гэж юу вэ? "Ухамсар" шашнаас эх сурвалжтай нэр үг юм. Буддын шашинд бясалгаж байгаа хүн Буддын номыг ойлгохыг хэлдэг, энэ нь үзлийн ухамсар ба эцсийн ухамсар, утга нь гэгээрэхийг ярьж байгаа юм. Гэхдээ одоо аль хэдийн энгийн хүний дунд хэрэглэсэн, энэ хүн аягүй сэргэлэн, даргынхаа сэтгэлд юу бодож байгааг нь мэднэ, тэр дор нь ойлгож чаддаг, даргын дэргэд идэвхтэй. Хүмүүс түүний ухамсар нь сайн гэж ярьдаг, дандаа ингэж ойлгодог. Гэхдээ чи энгийн хүний энэ давхаргаас гарчихаад, жоохон өндөр давхаргад, чи ингэж олж мэднэ, энгийн хүний таньсан энэ давхаргын ёс нь ер нь бүгд буруу байдаг. Бидний ярьж байгаа ухамсар нь үндсэндээ ийм ухамсар биш юм. Нэг зальтай хүний ухамсар нь яг эсрэгээр муу юм, учир нь хэтэрхий сэргэлэн хүн, хүний нүдэн дээр ажил хийдэг, дарга эсвэл удирдагч нь түүнийг бахдан сайшаадаг. Тэгвэл жинхэнэ ажлыг өөр хүн хийж байгаа юм биш үү? Тэгвэл тэр хүнд өр тавина; учир нь тэр зальтай, тэр долигонуур, тэр илүү ашиг олдог, өөр хүн илүү мууг олдог; яагаад гэвэл тэр зальтай, хохирол амсахгүй, тэр ч тийм амар хохирохгүй, тэгвэл өөр хүн хохирол амсах болно. Тэр улам бодит байдлын энэ жоохон ашгийг чухалчлахад, түүний сэтгэл нь улам бачуу болно, тэр улам энгийн хүний материалын ашгийг тавьж болохгүй зүйл гэж боддог, тэр бас өөрийгөө бодит байдлыг чухалчилдаг гэж үздэг, тэр хохирол амсахгүй.

Зарим хүн түүгээр бахархдаг! Би чамд хэлье, битгий түүгээр бахарха. Чи түүнийг ямар их ядарч амьдарч байгааг нь мэдэхгүй, тэр сайн идэж, сайн унтаж чадахгүй, зүүд зүүдэлсэн ч өөрийнхөө ашгийг алдагдал гарахаас айдаг. Өөрийнхөө ашиг нь дээр, тэр мухардал руу зүтгэнэ, чи хэлдээ тэр ингэж амьдраад ядрахгүй юм уу, тэр нэг насандаа үүний тулд л амьдардаг. Бид нар ингэж ярьдаг, зөрчлийн дэргэд нэг алхам хойшоо ухархахад хөвөө хязгааргүй, өөр нэг байдал гарах нь лавтай юм. Мөн түүн шиг ийм янзын хүн байвал найр тавихгүй, тэр хамгийн их ядарч амьдарч байгаа нь, чи битгий түүнээс суралц. Бясалгалын оронд ингэж ярьдаг: энэ хүн маш их гүн төөрсөн, материалын ашгийн тулд бүр мөсөн энгийн хүний дунд төөрсөн юм. Түүнийг буянаа сахи гэж хэлбэл, ёстой тийм амар биш! Чи түүнийг бясалгал хий гэвэл, тэр үнэмшихгүй: бясалгал хийнээ? Та нар бясалгадаг хүмүүс, зодуулсан ч хариу цохилт өгөхгүй, загинуулсан ч урдаас нь хэрэлдэхгүй. Хүмүүс чамайг чадсан ч чиний сэтгэл хүнтэй адил тэгэж хандахгүй, харин эсрэгээр хүнд баярлана. Та нар бүгд тэр өрөвдмөөр Акутай адилхан! Бүгд мэдрэлийн өвчтэй! Ийм хүн бясалгалыг ойлгох арга байхгүй. Тэр чамайг ухаан санаанд багтамгүй юм гэж хэлнэ, тэр чамайг тэнэг гэнэ. Чи хэлдээ, түүнийг маш хэцүү аварна биз дээ?

Бидний ярьж байгаа ухамсар нь ийм ухамсар биш. Яг л түүний ярьж байгаа шиг, бид өөрийнхөө ашиг дээр жоохон тэнэг юм шиг байдаг, бидний ярьж байгаа нь энэ ухамсар юм. Мэдээж үнэндээ тэнэг биш, бид нар зөвхөн өөрийнхөө чухал эрх ашиг эдгээр асуудал дээр даруу хардаг, гэхдээ үүнээс бусад тал дээр, бид нар маш их ухаалаг байна. Бид нар нэг шинжлэх төсөл хийхэд, дарга ямар нэг үүрэг өгвөл, ямар нэг ажлыг хийлгүүлвэл, бид нар тов тодорхой маш сайн хийнэ. Мөн яг л бидний өөрийн тэр жоохон ашиг дээр, хүн хүний хоорондын зөрчлийн мөргөлдөөний дунд, бид нар маш даруу харна. Хэн чамайг тэнэг гэж хэлэх юм? Хэн ч чамайг тэнэг гэхгүй, ингэж л батална.

Бид жинхэнэ тэнэг ямар байдгыг яръя, энэ ёс нь дээд давхаргад эсрэгээр байдаг. Тэнэг нь энгийн хүний дунд их муу зүйл хийх боломжгүй, өөрийнхөө ашгийн тулд тэмцэж булаалдахгүй, нэр хүнд хүсэхгүй, тэр буянаа алдахгүй. Гэхдээ өөр хүн түүнд буян өгнө, түүнийг зодно, загнана, бүгд түүнд буянаа өгнө, мөн энэ бие бодь нь маш нандин юм. Бидний энэ сансар ертөнцөд ийм нэг ёс байдаг: алдахгүй бол олдохгүй, олвол алдана. Хүмүүс энэ тэнэгийг харчихаад, бүгд түүнийг ингэж загнана: чи ёстой тэнэг. Түүнийг нэг загинахад, нэг хэсэг буянаа түүнд шидэж өгч байгаа юм. Чи ашиг хонжоо харсан энэ тал дээр харъяалагддаг, тэгвэл чи алдах ёстой. Түүний дэргэд очоод нэг өшиглөөд: чи тэнэг амьтан. Тэгээд, нэг хэсэг буянаа бас л шидэж өгчихнө. Хэн нэгэн түүнийг дарласан ч, хэн нэгэн түүнийг өшиглөсөн ч, тэр хэ хэ гээд инээнэ: чи нааш ир, лав л надад буянаа өгсөн, би жоохон ч гадагшаа түлхэхгүй! Тэгвэл дээд давхаргын энэ ёсны дагуугаар, та бүгд боддоо, хэн нь сэргэлэн бэ? Тэр сэргэлэн биш гэж үү? Тэр хамгийн сэргэлэн, тэр жоохон ч буянаа алдахгүй, чи буянаа түүнд шидээд өгөхөд тэр жоохон ч эргээд түлхэхгүй, бүгдийг нь авна, баярлаад л бүгдийг нь авна. Энэ насанд тэнэг, дараагийн насанд тэнэг биш, эзэн сүнс нь тэнэг биш. Шашинд ингэж ярьдаг: хүний буян ихэдчихвэл дараагийн насандаа том дарга, эсвэл их баян хүн болдог, бүгдийг нь буянаараа сольдог.

Бид нар буян шууд гонд хувирдаг гэж ярьдаг. Чи хэр өндөрт бясалгасан нь, чиний энэ буян хувирсан биш гэж үү? Тэр шууд гонд хувирдаг. Хүний давхаргын өндөр нам, гон хүчний их багыг шийдвэрлэдэг нь гон, ийм бие бодиор хувирсан биш гэж үү? Чи хэлдээ, тэр нандин юм уу үгүй юм уу? Тэр төрөхөд дагаж ирнэ, үхэхэд дагаж явна. Буддын шашинд ингэж ярьдаг, чи хэр өндөрт бясалгана, тэр чиний бүтээлийн орон. Чи хэр их гаргана, тэр зэргээр олно, ийм нэг ёс л юм. Шашинд буянтай байвал дараагийн насанд том дарга болно, их баян болно гэдэг. Буян бага байвал хоол гуйсан ч олдохгүй, учир нь солих буян байхгүй, алдахгүй бол олдохгүй ш дээ! Жоохон ч буян байхгүй, тэгвэл хэлбэр, сүнс нь бүгд сүйтдэг, үнэндээ үхнэ.

Урьд нь нэг чигон багш дөнгөж гарч ирэхдээ давхарга нь маш их өндөр, дараа нь энэ чигон багш нэр хүнд, ашгийн дунд унасан. Багш нь түүний дэд сүнсийг дагуулаад явсан, учир нь түүний дэд сүнс нь бясалгахад харъяалагддаг. Тэр хүний дэд сүнс нь байж байхад, дэд сүнсэнд хязгаарлагддаг. Нэг жишээ яръя, нэг өдөр ажлын газар байраа хувааж байсан, дарга нь ингэж ярьсан: байргүй хүн бүгд наашаа ир, нөхцлөө ярь, өөртөө яагаад байр хэрэгтэй байгаа нөхцлөө ярь. Хүн бүр өөрөө өөрийхийгөө ярьж байсан, тэр хүн л дугарахгүй. Эцэст нь дарга нь харахад тэр л бусад хүнээс илүү хэцүү, байраа түүнд өгөх ёстой. Өөр нэг хүн ингэж ярьсан: болохгүй, байраа түүнд өгч болохгүй, надад өгөх ёстой, надад байрны хэрэг маш их байна. Тэр ингэж ярьсан: тэгвэл чи ав ав. Энгийн хүнээр харвал, энэ хүн тэнэг. Зарим хүн түүнийг бясалгаж байгааг нь мэддэг, түүнээс ингэж асуусан: чи бясалгаж байгаа хүн юу ч авахгүй, тэгээд чи юу авах юм? Тэр хүмүүсийн авахгүйг нь би авна гэж хэлсэн. Үнэндээ тэр жоохон ч тэнэг биш, маш их ухаалаг. Зөвхөн л өөрийнхөө ашиг дээр ингэж хандаж байгаа, тэр жам ёсоороо гэж ярьдаг. Өөр хүн түүнээс дахин асуусан: Одоогийн хүн авахгүй юм байна гэж үү? тэр ингэсэн: газар дээрх чулууг өшиглөөд өшиглөөд авах хүн байхгүй бол, би тэр чулууг түүнэ. Энгийн хүн ухаан санаанд багтмааргүй юм гэж бодно, энгийн хүн бясалгаж байгаа хүнийг ойлгохгүй, ойлгох арга ч байхгүй, үзэл санааны байдал маш их хол зөрөөтэй, давхарга нь маш хол зөрөөтэй. Мэдээж тэр чулууг түүхгүй, тэр нэг энгийн хүний ойлгохгүй ёсыг ярьсан: би энгийн хүний дундын зүйлийг хүсэхгүй. Энэ чулууг яръя, та бүгд Буддын шашны номонд ингэж бичсэн байдгыг мэднэ: диваажингийн мод нь алтан, газар нь алтан, шувуу нь алтан, цэцэг нь алтан, байшин нь ч алтан, Буддын бие нь хүртэл алт шиг гялалздаг. Тэнд очиход нэг ширхэг чулуу ч олдохгүй, хэрэглэж байгаа мөнгө нь чулуу гэсэн, мэдээж тэр нэг чулуу аваад тэнд очихгүй, гэхдээ тэр энгийн хүн ойлгож чадахгүй ийм нэг ёсыг ярьсан. Үнэндээ бясалгаж байгаа хүн ингэж ярьдаг: энгийн хүнд энгийн хүний хөөцөлддөг юм байна, бид нар хөөцөлдөхгүй; энгийн хүнд байгаа юманд, бид нар дурлахгүй; мөн бид нарт байгаа зүйлийг, энгийн хүн авах бодолтой байсан ч авч чадахгүй.

Үнэндээ бидний саяхан ярьсан ухамсар нь, бясалгалын явцын энэ ухамсарт харъяалагддаг, энэ нь энгийн хүний ухамсартай яг эсрэг юм. Бидний жинхэнэ ярьж байгаа ухамсар нь, биднийг бясалгах явцад багш ярьж байгаа нь ном, Бумбын багшийн ярьж байгаа нь Бумба, бясалгалын явцад өөрт нь тулгарсан гай зовлонг, өөрийгөө бясалгаж байгаа хүн гэж ухамсарлаж чадах юм уу үгүй юм уу, ойлгож чадах юм уу үгүй юм уу, хүлээн авч чадах юм уу үгүй юм уу, бясалгалын явцад энэ номын дагуугаар хийж чадах юм уу үгүй юм уу. Зарим хүн яаж ярьсан ч тэр үнэмшихгүй, бас л энгийн хүний ашигтайгаа. Тэр хуучны төсөөлөлтэйгээ зууралдаад тавихгүйгээс, түүний үнэмшиж чадахгүйг нь бий болгодог. Зарим хүн өвчнөө эдгээх л бодолтой, би энд чигон үндсэндээ өвчнийг эмчлэхгүй гэж ярихад, түүний дургүй нь хүрдэг, тэгээд дахин юм яривал үнэмшихгүй болдог.

Зарим хүний ухамсар нь яасан ч дээшлэхгүй, зарим хүн миний энэ номыг аваад хамаагүй дээр нь тэмдэглэнэ, бидний тэнгэрийн нүд нээгдсэн хүмүүст бүгдэд нь харагддаг, энэ номыг харахад янз бүрийн өнгө гялалзаж, алт шиг гялалзаж, үсэг болгон миний номын биений хэлбэртэй. Би худлаа яривал та бүгдийг хуурч байгаа гэсэн үг, чи нэг зураас зурахад хав хар, чи хамаагүй, зураж зүрхлэнэ гэж үү? Бид нар энд юу хийж байгаа вэ? Чамайг дагуулаад дээшээ бясалгаж байгаа биш гэж үү? Зарим зүйлүүдийг чи ч бодох ёстой, энэ ном чамайг бясалгахад чинь удирдаж чадна, чи бодолдоо, энэ нандин биш гэж үү? Чи Буддад мөргөхөд, чамайг жинхэнэ бясалгуулж чадах юм уу үгүй юу? Чи маш их сүжигтэй, Буддын хөргөнд жоохон ч хүрч зүрхлэхгүй, өдөр болгон түүнд хүж баридаг, мөн жинхэнэ чамайг удирдаж бясалгуулж байгаа аугаа номыг чи бузарлаж зүрхлэнэ гэж үү.

Хүний ухамсарын асуудлыг ярьж байгаа нь, бясалгалын явцад гарсан өөр өөр давхарга эсвэл багшийн ярьж байгаа ямар нэг зүйлийг, ямар нэг номыг, чиний хэр ойлгох хэмжээ юм. Гэхдээ бидний ярьж байгаа нь үндсэн ухамсар биш, бидний ярьж байгаа үндсэн ухамсар нь түүний амьд байгаа жилд, бясалгалын эхнээс тасралтгүйгээр алгасах, тасралтгүйгээр хүний зууралдсан сэтгэл, янз бүрийн хүслийг орхих, гон бас тасралтгүйгээр дээш өснө, эцэст нь тэр бясалгалын хамгийн сүүлийн нэг алхамд хүрэх юм. Буяны энэ бие бодь бүгд гонд хувираад, мөн багш нь зохицуулж өгсөн бясалгалын замаар яваад эцэст нь хүрэх юм, энэ нэг агшин зуур цоожыг нь "пад" гээд бүгдийг нь дэлбэлээд нээнэ. Тэнгэрийн нүд түүний байгаа давхаргын хамгийн дээд үзүүрт нээгдэхэд, түүний байгаа давхаргын янз бүрийн орон зайн үнэн байдлыг хараад, янз бүрийн цаг хугацааны орон зайн янз бүрийн амь бодь орших хэлбэрийг, янз бүрийн цаг хугацааны орон зайн бие бодийн орших хэлбэрийг хардаг, бидний сансар ертөнцийн үнэн ёсыг хардаг. Эрдэм чадал илэрч, янз бүрийн амь бодьтой бүгд холбогдож чадна. Энд хүрэхэд тэр нэг аугаа гэгээрэгч биш гэж үү? Бясалгаж гэгээрсэн хүн биш гэж үү? Эртний Энэтхэгийн үгээр орчуулбал Будда юм.

Бидний ярьж байгаа энэ ухамсар нь, энэ янзын үндсэн ухамсар нь "гэнэт ухамсарлах" хэлбэрт харъяалагддаг. "Гэнэт ухамсарлах" нь түүний амьд байх насанд түгжээтэй бясалгадаг, өөрийнхөө гоныг хэр өндөр байгааг нь мэдэхгүй, өөрийнх нь бясалгаж гаргасан гон нь ямар хэлбэртэйг нь мэдэхгүй, үндсэндээ ямар ч хариу үйлдэл байхгүй, тэр ч байтугай биеийн эс нь хүртэл түгжээтэй, бясалгаж гаргасан гон нь бүгд түгжээтэй, бясалгаад хамгийн эцсийн алхамд хүрэхэд нээгдэнэ. Үүнийг аугаа суурьтай хүн ингэж хийж чаддаг, бясалгахад маш их хэцүү. Сайн хүн болохоос эхэлж хийнэ, нэг л хэвээр өөрийнхөө зан авирыг дээшлүүлнэ, нэг л хэвээр зовлон амсана, нэг л хэвээр дээшээ бясалгана, нэг л хэвээр зан авираа дээшлүүлэхийг шаардана, гэхдээ өөрийнх нь гон нь харагдахгүй. Ийм хүн бясалгахад хамгийн хэцүү, үүнийг заавал аугаа суурьтай хүн чадна, юу ч мэдэхгүйгээр, маш олон жил бясалгана.

Бас нэг янзын ухамсарыг "аажим ухамсар" гэдэг. Анхандаа маш олон хүн Фалунийг эргэж байна гэж мэдэрдэг, мөн түүнчлэн би та бүгдэд тэнгэрийн нүдийг нээж өгнө. Зарим хүн янз бүрийн учир шалтгаанаас, харагдахгүйгээс ирээдүйд харж чадах хүртэл, тодорхой харж чадахгүйгээс тодорхой харж чадах хүртэл, хэрэглэж чадахгүйгээс хэрэглэж чадах хүртэл, давхарга нь тасралтгүйгээр дээширнэ. Чиний зан авир дээшлэх ба янз бүрийн зууралдсан сэтгэлийг орхихын дагуугаар, янз бүрийн гон чадвар бүгд гарна. Бүх бясалгалын явцад хувирах, биеийн өөрчлөгдөх явц, бүгдийг нь чи өөрөө хардаг эсвэл мэдэрдэг байдалд өөрчлөгдөж байна. Ингэснээр хамгийн эцсийн нэг алхамд явж хүрэхэд, бүр мөсөн сансар ертөнцийн үнэнг танина, давхарга чинь бясалгаад хүрэх ёстой хамгийн дээд үзүүрт хүрнэ. Биеийн өөрчлөлт, гон чадварыг адислах нь бүгд нэг тогтсон хэмжээнд хүрнэ, аажмаар энэ зорилгод хүрнэ. Энэ бол "аажмаар ухамсарлах"-ад харъяалагддаг. "Аажмаар ухамсарлах" энэ бясалгалын арга бас амаргүй, гон чадвар байвал, зарим хүн зууралдсан сэтгэлээ орхиж чадахгүй, гайхуулахад, муу зүйл хийхэд амархан байдаг. Ингэвэл чиний гон доошоо унана, чи үр дүнгүй бясалгана, эцэст нь үгүйрэнэ. Зарим хүн харж чаддаг, янз бүрийн давхаргын янз бүрийн амь бодийн илрэлийг хардаг, тэр магадгүй чамайг татаж ийм зүйл тийм зүйл хий гэнэ, тэр магадгүй чамайг татаад түүний юмыг бясалгуулна, чамайг шавиа болгоно, гэхдээ тэр чамайг жинхэнэ үр дүнд хүргэж чадахгүй, яагаад гэвэл тэр ч гэсэн жинхэнэ үр дүнтэй биш.

Тэрнээс гадна, дээд давхаргын орон зайн хүн бүгд бурхан, маш томоор хувирч чадна, эрдэм чадал нь их илэрнэ, сэтгэл нь ариун биш байвал, чи түүнийг дагаад явах уу? Чи түүнийг дагаад явбал, тэр дороо үр дүнгүй бясалгачихна. Тэр жинхэнэ Будда, жинхэнэ Бумба байсан ч, чи бас эхнээс нь бясалгана. Олон давхаргын тэнгэрийн хүн тэд бүгд бурхан биз дээ? Зөвхөн бясалгаад маш өндөр давхаргад хүрэхэд, зорилгодоо хүрэхэд, бүр мөсөн мултарч гарах болно. Гэхдээ, энгийн хүний нүдэн дээр тэр бурхан үнэндээ маш өндөр маш том, маш чадалтай гэж илэрдэг, гэхдээ тэр магадгүй жинхэнэ үр дүнтэй биш. Янз бүрийн мэдээллээр үймүүлэгдэхэд, янз бүрийн байдалтай төөрөлтөнд татагдахад, чиний сэтгэл хөдлөхгүй байж чадах юм уу? Иймээс тэнгэрийн нүд нээгдсэн ч гэсэн бясалгахад хэцүү, зан авирыг барихад бүр ч хэцүү. Гэхдээ ашгүй бидний зарим хүн бясалгалын явцад гон чадварыг чинь нээж өгөхөд харъяалагддаг, "аажмаар ухамсарлах" байдалд ордог. Тэнгэрийн нүдийг хүн болгонд нээж өгнө, маш олон хүний гон чадварыг гаргуулахгүй, зан авир чинь аажмаар дээшлээд ямар нэг давхаргад хүрсэний дараа, сэтгэлийн байдал нь тогтоод, өөрийгөө барьж чадах үед, гэнэт чамд дэлбэрч нээгдэнэ. Ямар нэг давхаргад хүрэхэд чамд аажмаар ухамсарлуулах байдал гаргана, тэр үед барихад арай амар болно, янз бүрийн гон чадвар бүгд гарна, өөрөө дээшээ бясалгана, эцэст нь бүүр мөсөн нээгдэнэ. Бясалгалын явцад чамд гаргана, бидний маш олон хүн энэ төрөлд харъяалагддаг, иймээс битгий яарч хар.

Та бүгд магадгүй дияаны аймаг гэнэт ухамсарлах, аажим ухамсарлах гэж ярихыг сонссон байх. Дияаны аймгийн зургаадахь өвөг эцэг Хуйнэн гэнэт ухамсарлахыг ярьдаг, хойд бүлгийн Шэншиу аажмаар ухамсарлахыг ярьдаг. Түүхэнд тэр хоёр Буддын суртахуунд маш урт хугацаанд маргалдсан, маргалдаад л маргалдаад л. Би хэлбэл ямар ч утгагүй, яагаад вэ? Учир нь тэдний ярьж байгаа нь зөвхөн л бясалгалын явцад нэг ёсыг яаж таних л юм. Энэ ёсыг, зарим хүн гэнэт ойлгодог, зарим хүн аажмаар ухамсарлаж таньдаг, яаж ухамсарласан ч болно биз дээ? Гэнэт ухамсарлавал бүр сайн, аажмаар ухамсарласан ч болно, хоёулаа ухамсарласан л биз дээ? бүгд ухамсарласан л юм, иймээс аль нь ч буруу биш.

Аугаа суурьтай хүн

Аугаа суурьтай хүн гэж ямар утгатай вэ? Аугаа суурьтай хүн, суурь нь сайн муутайгаас бас ялгаатай. Энэ аугаа суурьтай хүнийг олоход маш хэцүү, маш урт түүхийн үе өнгөрсөний дараа, ийм нэг хүн гардаг. Мэдээж аугаа суурьтай хүн хамгийн түрүүнд заавал маш их буянтай байх ёстой, энэ цагаан бие бодийнх нь орон маш том байх ёстой, энэ бол лавтай юм. Мөн түүнчлэн тэр бас зовлон дундын зовлонг амсч чадах ёстой, бас аугаа тэвчээрийн сэтгэлтэй байх ёстой, орхиж чадах ёстой, буянаа сахиж чадах, бас ухамсар нь сайн байх ёстой гэх мэт.

Зовлон дундын зовлон гэж юу вэ? Буддын шашинд хүн л болвол зовлон гэж үздэг, чи хүн болвол л зовлон амсана. Тэр бүх орон зайны амь бодь бүгдэнд нь бидний энгийн хүний энэ бие байхгүй, иймээс өвчин тусахгүй, бас төрөх хөгшрөх өвчлөх үхэх асуудал байхгүй, иймээс ийм зовлон байхгүй гэж үздэг. Өөр орон зайны хүн нисч чаддаг, хүнд хөнгөн гэж байхгүй, маш их гайхамшигтай гоё. Энгийн хүнд энэ бие байгаа учраас, ийм нэг асуудал гардаг: даарч болохгүй, халууцаж болохгүй, цангаж болохгүй, өлсөж болохгүй, бас ядарч болохгүй, бас төрөх хөгшрөх өвчлөх үхэх асуудал байна, лав л чамд эвтэйхэн байхгүй.

Би нэг сонин уншсан, Таншаньд газар хөдлөхөд, маш олон хүн үхсэн, гэхдээ зарим хүн аврагдсан. Энэ хэсэг хүнд нэг онцгой нийгмийн судалгаа хийсэн: тэднээс үхэх байдалд юу мэдэрсэн бэ? гэж асуусан. Санаанд оромгүй, эдгээр хүн бүгд нэг онцгой байдлыг ярьсан, мөн бүгд адилхан байсан, энэ нь хүн үхэх тэр агшин зуурт айх мэдрэмж байдаггүй, яг эсрэгээр гэнэт нэг янзын ангижрах мэдрэмжийг мэдэрсэн, нэг далдын хөөрөх мэдрэмжтэй; зарим хүн гэнэт биеийг нь боох зүйл байхгүй болсоныг мэдэрсэн, маш хөнгөнөөр гайхамшигтайгаар хөөрөөд ирдэгийг мэдэрсэн, бас өөрийнхөө биеийг харсан; зарим хүн бас өөр орон зайны амь бодийг харсан; зарим хүн бас ямар нэг газарт очисон. Бүх хүн тэр нэг агшин зуурт ангижрах мэдрэмжтэй далдын хөөрөх мэдрэмжтэй байдгыг ярьсан, зовлонгийн мэдрэмж байхгүй. Өөрөөр яривал бидний хүний махан бие байвал л зовлонтой юм, гэхдээ бид бүгд ингэж эхээс төрсөн, иймээс зовлон гэж мэдэрдэггүй.

Би хүнийг зовлон дундын зовлонг амсах ёстой гэж хэлнэ. Би тэр өдөр ингэж ярьсан, хүн төрөлхтний энэ цаг хугацааны орон зай өөр бүүр том цаг хугацааны орон зайны ухагдахуунтай адил биш, бидний энэ талын нэг аргын цаг нь хоёр цагтай тэнцдэг, тэр орон зайны нэг жил нь юм. Энэ хүн ийм зовлонтой орчинд бясалгаж байгаа, ёстой мундаг; энэ хүн Бумбыг хүсэх сэтгэлтэй байвал, бясалгах бодолтой байвал, энэ хүнийг ёстой мундаг гэнэ. Ийм зовлонтойд тэр өөрийн төрөлхийн зан аашыг үгүй хийгээгүй, тэр бас бясалгаад буцахыг хүсч байна. Яагаад нөхцөлгүйгээр бясалгаж байгаа хүнд тусалж болох вэ? Ийм л юм. Энэ хүн энгийн хүний орон зайд шөнөжингөө самтат суухад, тэд түүнийг хараад ёстой мундаг, тэр энд зургаан жил суусан гэж ярина. Яагаад гэвэл бидний эндхийн нэг аргын цаг нь тэндхийн нэг жил юм. Бидний хүн төрөлхтний орон зай бол маш онцгой нэг орон зай юм.

Яаж зовлон дундын зовлонг амсах вэ? Нэг жишээ яръя, энэ хүн нэг өдөр ажилдаа очсон. Ажлын газар явцуу бус болсон, хүмүүс ажил хийсэн ч урамгүй энэ байдал болохгүй, ажлын газар шинэчлэгдэх ёстой, дагаан авах, илүү байгаа хүнийг цомхотгосон. Тэр бас цомхотгогдсон хүний нэг, гэнэт ажлаа алдсан. Түүний сэтгэлийн байдал ямар байх вэ? Цалин авах газар байхгүй, яаж амьдрах юм? өөр юм хийе гэсэн ч чадахгүй, унжийгаад гэртээ харьсан. Дөнгөж гэртээ орж ирэхэд, гэрийнх нь настан өвчилсөн, маш айхтар, яараад бушуухан эмнэлэгт авиачисан, маш амаргүйгээр мөнгө зээлээд эмнэлэгт хэвтүүлсэн. Гэртээ хариад хөгшинд юм бэлдэнэ, дөнгөж гэртээ ороход сургуулийн багш ирээд ингэж ярьсан: танай хүү нэг хүүхдийг айхтар зодсон, чи бушуухан очоод хараадах. Дөнгөж энэ хэргийг зохицуулаад гэртээ харьсан, суугаад нэг амс хийхэд утас дуугарсан: танай эхнэр өөр хүнтэй болчихож. Мэдээж та бүгдэд ийм хэрэг тохиолдохгүй. Жирийн хүн ийм зовлонг амсч чадахгүй, нэг бодоход: ингэж амьдарч яах юм? Нэг олс олоод дүүжлэгдчихэе, амьд байхыг хүсэхгүй байна! Нэг зүйлээр бүгдийг нь шийдвэрлэчихнэ! Би хүн зовлон дундын зовлонг амсч чадах ёстой гэж ярьж байна, мэдээж заавал ийм хэлбэртэй биш. Тэгвэл хүн хүний хооронд бие биеэ чадах, зан авир дээрх мөргөлдөөн, өөрийнхөө ашгийг булаалдах нь энэ зүйлээс илүү. Хэр их хүн хүнд дарлуулахгүйн тулд амьдарч байгаа вэ, тэвчиж чадахгүй бол боож үхнэ. Иймээс бид ийм нэг нарийн төвөгтэй орчинд бясалгана, зовлон дундын зовлонг амсах ёстой, түүнчлэн аугаа тэвчээрийн сэтгэлтэй байх ёстой.

Аугаа тэвчээрийн сэтгэл гэж юу вэ? Бясалгаж байгаа хүний хувьд зодуулахад эргүүлээд зодолдохгүй, загнуулахад эргүүлээд хэрэлдэхгүй, тэвчих ёстой. Тэгэхгүй бол, чи яаж бясалгаж байгаа хүний тоонд орох юм? Зарим хүн ингэж ярьдаг: тэвчих нь маш хэцүү, миний зан ааш муу. Зан ааш муу байвал өөрчил, бясалгаж байгаа хүн заавал тэвчих ёстой. Зарим хүн хүүхдийг хүмүүжүүлэхэд бас уурлана, ёстой загнаад тэнгэр нураах гэж байгаа юм шиг, чи хүүхдийг хүмүүжүүлэхдээ тэгэх хэрэггүй ш дээ. Чи битгий үнэн сэтгэлээсээ уурла, чи оюун ухаанаар хүүхдийг хүмүүжүүлэхэд, хүүхдийг жинхэнэ сайн хүмүүжүүлж чадна. Жижиг зүйлийг давж чадахгүй уурлана, бас гоноо өсгөх бодолтой гэж үү. Зарим хүн ингэж ярьдаг: зам дээр явж байхад хэн нэгэн намайг өшиглөхөд, намайг таних хүн байхгүй, би үүнийг тэвчиж чадна. Би яривал, энэ нь хангалтгүй байна, ирээдүйд магадгүй чи нүүрээ барахаас хамгаас айж байгаа энэ хүний дэргэд, хэн нэгэн чамайг алгадана, чи нүүрээ барна, чи яаж энэ асуудалд хандах вэ, чамайг тэвчиж чадах үгүйг чинь харна. Чи тэвчиж чадсан, гэхдээ сэтгэлдээ уурлаж байгаа, ингэсэн ч болохгүй. Та бүгд мэднэ, Архадын тэр давхаргад хүрсэн бол, ямар асуудал тохиолдсон ч сэтгэлдээ хадгаладаггүй, энгийн хүний дундын бүх зүйлүүдийг үндсэндээ сэтгэлдээ хадгаладаггүй, үргэлж л сэтгэл өөдрөг байдаг, ямар их хохирол амссан ч бас л сэтгэл өөдрөгөөр тоохгүй байдаг. Үнэндээ ингэж чадвал, чи аль хэдийн Архадын анхны бүтээлийн оронд хүрсэн юм.

Зарим хүн ингэж ярьдаг, энэ тэвчээр ийм хэмжээнд хүрэх юм бол, энгийн хүн биднийг маш сул дорой, маш амархан доромжлоно гэнэ. Би хэлбэл, тэр сул дорой биш. Та бүгд боддоо, энгийн хүний настай хүн, боловсрол өндөртэй хүн, хүмүүжлийг ярьдаг, хүнтэй адил аашлахгүй. Тэгээд ч бид бясалгаж байгаа хүн биз дээ? Тэр яаж сул дорой байх юм? Би хэлбэл, энэ нь аугаа тэвчээр сэтгэлийн илрэл юм, энэ нь санаа зориг нь эрс хатуугын илрэл юм, зөвхөн бясалгаж байгаа хүнд л ийм аугаа тэвчээрийн сэтгэл байдаг. Ийм нэг үг байдаг: энгийн хүн доромжлуулсан бол илдээр тэмцэлдэнэ. Энгийн хүн мэдээж, чи намайг загнавал, би чамтай хэрэлдэнэ, чи намайг зодвол, би чамтай зодолдоно. Тэр бол энгийн хүн л юм, түүнийг бясалгаж байгаа хүн гэж ярьж болох юм уу? Нэг бясалгал хийж байгаа хүний хувьд, чамд эрс хатуу санаа зориг байхгүй бол, чи өөрийгөө барьж чадахгүй бол, чи ингэж хийж чадахгүй.

Та бүгд мэднэ, дээр үед нэг Хань Синь гэдэг хүн байсан, энэ Хань Синь их чадалтай, Лиу Банын Генерал, улсын нэг тулгуур хүчин байсан. Яагаад тийм том зүйл хийж чадаж байгаа вэ? Энэ Хань Синь багаасаа энгийн хүн биш байсан. Ийм нэг үлгэр байдаг, Хань Синийг хөлөн доогуураа гаргаж доромжилсон. Хань Синь бага байхдаа ушуугаар хичээллэдэг байсан, ушуугаар хичээллэдэг хүн үргэлж илдийг зүүдэг. Нэг өдөр гудамжинд явж байхад нь, нэг танхаарагч хоёр гараа ташаандаа тулчихаад түүний замыг хаасан: чи илд зүүгээд яадаг юм? Чи хүн алж зүрхлэх юм уу? Чи хүн алахыг зүрхлэвэл чи миний толгойг ав. Ярьж ярьж байснаа толгойгоо урагш нь өгсөн, Хань Синь бодсон: би чиний толгойгоор яах юм? Тэр үед хүний толгойг авчихвал бас шүүхт амийг амиар төлдөг байсан, хамаагүй хүн алж болох юм уу? Тэр Хань Синийг хүн алахыг зүрхлэхгүйг нь хараад, ингэж ярьсан, чи намайг алахыг зүрхлэхгүй бол, миний хөлөн доогуур шурган гар. Хань Синь үнэхээр түүний хөлний доогуур шурган гарсан. Энэ нь Хань Синь аугаа мундаг тэвчээрийн сэтгэлтэй байсаныг нь харуулсан, тэр энгийн хүнтэй адилгүй байсанаас, тэр ийм том зүйл хийж чадсан. Хүнд дарлуулахгүйн тулд гэдэг нь энгийн хүний яриа. Үүний тулд амьдардаг, та бүгд боддоо, ядрахгүй юм уу? Зовлонтой биш гэж үү? Хэрэгтэй юм уу үгүй юм уу? Хань Синь ямар ч байсан нэг энгийн хүн, бид нар бол бясалгаж байгаа хүн, бид нар түүнээс илүү байна. Бидний зорилго бол энгийн хүний давхаргаас гараад, бүр өндөр давхарга руу алхаж орно. Гэхдээ ийм зүйл бид нарт тохиолдохгүй, мөн бясалгаж байгаа хүн энгийн хүний дунд доромжлуулах, ичиж зовох магадгүй үүнээс илүү. Хүн хүний хооронд зан авирын мөргөлдөөнд би хэлбэл энэ зүйлээс дутахгүй, илүүдэнэ үү гэхээс дутуудахгүй, бас маш их хэцүү юм.

Мөн түүнчлэн, бясалгаж байгаа хүн бас орхиж чадах ёстой, энгийн хүний дундын янз бүрийн зууралдал, хүслээ орхих ёстой. Гэнэт хийж чадахгүй бол, бид нар аажмаар хийж чадна. Өнөөдөр чи гэнэт хийж чадвал, чи өнөөдөр Будда болсон л гэсэн үг. Бясалгал бол аажим байдаг, гэхдээ чи сул тавьж болохгүй. Чи ингэж ярина: багш бясалгал бол аажим юм гэж хэлсэн, тэгвэл бид нар аажмаар бясалгая. Тэр болохгүй! Чи өөртөө хатуу шаардлага тавих ёстой, Буддын номыг бясалгахад чи эрэлхэг зоригтой урагшлах ёстой.

Бас буянаа сахих ёстой, зан авираа сахих ёстой, хамаагүй байж болохгүй. Чи хамаагүй юу хийх хүсэлтэй байна түүнийг хийж болохгүй, чи өөрийнхөө зан авирыг сахиж чадах ёстой. Энгийн хүний дунд та бүгд үргэлж ийм нэг үг сонсдог: буянаа хурааж сайн зүйл хийнэ. Бясалгаж байгаа хүн буянаа хураахыг ярихгүй, бид буянаа сахихыг ярьдаг. Яагаад буянаа сахихыг ярьж байгаа вэ? Учир нь бид ийм нэг байдлыг харсан: буянаа хураахыг энгийн хүний дунд ярьдаг, тэр буянаа хураавал, сайн зүйл хийвэл, дараагийн насанд сайн явна. Мөн бидний энд ийм асуудал байхгүй болсон, чи бясалгаад Бумбад хүрчихвэл, дараагийн насны зүйл байхгүй болно. Бидний энд буянаа сахихыг ярина, бас нэг ийм утгатай, өөрөөр яривал, бидний биен дээр байгаа хоёр янзын бие бодь нэг насанд хураагдаж ирсэн юм биш, энэ бол маш өнө удаан үеийг дамжин хураагдаж ирсэн зүйл юм. Чи дугуй унаад бүх хотоор явбал, магадгүй хийх сайн зүйл олдохгүй. Чи өдөр болгон ингэсэн ч магадгүй тааралдахгүй.

Бас ийм нэг утгатай, чамаар буянг хураалгавал, чи тэр зүйлийг харахад сайн зүйл, гэхдээ чи хийчихвэл магадгүй муу зүйл болно; чи тэр зүйлийг хараад муу зүйл байвал, хэрвээ чи хамаарвал, магадгүй нэг сайн зүйл юм. Яагаад вэ? Учир нь чи түүний доторх хувь тавилангийн харилцааг харахгүй. Хууль бол энгийн хүний зүйлийг хамаардаг, энэ нь асуудалгүй юм. Нэг бясалгаж байгаа хүний хувьд энгийн байдлаас гарах юм, тэгвэл чи нэг энгийнээс гарсан хүний хувьд, энгийнээс гарсан ёсоор өөрийгөө шаардах ёстой, энгийн хүний ёсоор цэгнэж болохгүй болно. Чи нэг зүйлийн хувь тавилангийн харилцааг мэдэхгүй, чи амархан энэ зүйлийг буруугаар хийчихдэг. Иймээс бид үйлдэлгүйгээр гэж ярьдаг, чи юу хийх бодолтой байна түүнийгээ хийж болохгүй. Зарим хүн ингэж ярьдаг: би муу хүнийг л хамаарах бодолтой, би хэлье, тэгвэл чи очоод цагдаа бол. Гэхдээ бид ч бас чамайг хүн алах, гал тавих зүйлтэй тааралдчихвал хамаарахгүй гэж байгаа юм биш. Би та бүгдэд яръя, хүн хүний хооронд зөрчил гарчихвал, тэр хүнийг нэг өшиглөнө, нэг цохино, магадгүй тэр хүн урьд нь нөгөө хүнд өр тавьсан, тэр хоёр тэнцэнэ. Чи хамаарчихвал, тэд нар хоорондоо тэнцвэржиж чадахгүй, дараа дахин энэ байдал тохиолдоно. Ингэж ярихлаар чи хувь тавилангийн харилцааг харахгүй, амархан муу зүйлийг хийчихнэ, ингэснээр буянаа алдана.

Энгийн хүн энгийн хүний зүйлийг хамаарахад бол болно, тэр энгийн хүний ёсоор хэмжинэ. Чи бол энгийнээс гарсан ёсоор хэмжих ёстой, чи хүн алах, гал тавихыг харчихаад хамаарахгүй бол зан авирын асуудал юм, тийм биш байвал яаж сайн хүн болон гарч чадах юм? Хүн алах, гал тавихыг чи хамаарахгүй бол, чи юуг хамаарах юм? Гэхдээ нэг зүйл байдаг, эдгээр зүйл бидний бясалгаж байгаа хүнтэй ямар ч хамаа байхгүй. Магадгүй чамд зохицуулж өгөхгүй, магадгүй чамд тааралдуулахгүй. Бидний буянаа сахи гэж ярьж байгаа нь чи муу зүйл хийхээс зайлсхийх юм, магадгүй чи жоохон тэр зүйлийг хийчихвэл муу зүйл хийсэн гэсэн үг, тэгвэл чи буянаа алдана. Чи буянаа алдахад, чиний давхарга яаж дээшлэх юм? Яаж чи өөрийнхөө эцсийн зорилгод хүрэх юм? Үүнд ийм асуудал байдаг. Үүнээс гадна, ухамсар нь сайн байх ёстой, суурь нь сайн байвал магадгүй ухамсар нь бас сайн, орчингийн нөлөөнөөс болж бас чамд нөлөөлдөг.

Бид бас ингэж ярьдаг, бидний хүн болгон дотогшоо бясалгавал, хүн болгон өөрийнхөө зан авираас харвал, хаана нь муу хийсэн учраа өөрөөсөө олоод, дараа нь сайн хий, юм хийхдээ эхлээд хүнийг бод. Тэгвэл хүн төрөлхтний нийгэм сайнаар өөрчлөгдөнө, ёс суртахуун нь бас дээширнэ, оюуны боловсон бас сайнаар өөрчлөгдөнө, хэв журмыг сахих нь сайжирна, магадгүй цагдаа ч байхгүй болно. Хүнээр хамааруулах хэрэггүй болно, хүн болгон өөрийгөө хамаарна, өөрийнхөө талаас харна, чи хэлдээ, энэ нь ямар сайн юм бэ. Та бүгд мэднэ, одоогийн хууль алхам алхамаар бүрэн төгс, алхам алхамаар боловсронгуй болж байгаа, гэхдээ яагаад зарим хүн бас л муу зүйл хийсээр байгаа вэ? Хууль байсан ч дагахгүй байгаа вэ? Учир нь чи түүний сэтгэлийг хамаарч чадахгүй, хүн хараагүй байхад, тэр бас л муу зүйл хийнэ. Хэрэв хүн болгон сэтгэлээсээ бясалгавал, эрс тэс өөр болно. Чи хазгай буруу зүйлийг хараад ханьцуй шамлан орох хэрэггүй болно.

Номоо зөвхөн энэ давхаргад л ярилаа, өшөө өндөрт чи өөрөө бясалгалын түшиглэлээр олж мэднэ. Зарим хүн асуудал асуухад улам улам бодит байдаг, амьдралын асуудлыг хэрвээ бүгдийг нь надаар тайлбарлуулбал, чи өөрөө юугаа бясалгах юм! Чи өөрөө бясалгах ёстой, өөрөө ухамсарла, би бүгдийг нь ярьчихвал, чи бясалгах зүйл байхгүй болно. Ашгүй аугаа ном аль хэдийн дэлгэрчихлээ, чи аугаа номын дагуугаар хий.

Би номоо тараах хугацаа үндсэндээ төгсөх гэж байна, иймээс жинхэнэ зүйлийг та бүгдэд үлдээх бодолтой, та бүгд үүнээс хойших бясалгалын дунд, та бүгдийг удирдах номтой байлгахын тулд юм. Ном тарах бүх явцад, би ч гэсэн та бүгдэд хариуцлагатайгаар, түүнчлэн бас нийгэмд хариуцлагатайгаар, үнэндээ бид ч энэ зарчмаар хийж байгаа, сайн муу хийсэн эсэх тухайд би ярихгүй, нийтийн саналаар л байна. Миний хүсэлт бол аугаа номыг тараагаад, бидний бүр ч их хүнийг ашиг тус олуулах, жинхэнэ бясалгах бодолтой хүнийг номын дагуугаар дээшээ бясалгаж чадуулахын тулд юм. Түүнчлэн ном тараах явцад, бид бас хүний ёсыг ярьсан, бас та нар энэ хичээлээс гарсны дараа, хэрвээ аугаа номын дагуугаар бясалгаж чадахгүй байвал, хамгийн наад зах нь нэг сайн хүн болохыг чинь хүсч байна, ингэвэл бидний нийгэмд ч ашигтай. Үнэндээ чи аль хэдийн нэг сайн хүн болж чадсан, үүнээс хойш ч гэсэн, чи бас л нэг сайн хүн байж чадна.

Ном тарах явцад бас урагшгүй газар байсан, тал талын үймүүлэл бас маш ихтэй байсан. Зохион байгуулах газар ба янз бүрийн хүрээний дарга нар маш их дэмжсэн, мөн ажилчидын шаргуу ажиллагааны улмаас, бидний хичээл нэлээд үр дүнтэй болсон.

Хичээллийн дунд, миний ярьсан эдгээр зүйл бүгд та бүгдийг удирдаж дээд давхарга руу бясалгуулах зүйл юм, хуучны номонд эдгээр зүйлийг ярих хүн байгаагүй. Бидний ярьсан зүйл бол маш их тодорхой, орчин үеийн шинжлэх ухаан ба орчин үеийн хүний биеийн шинжлэх ухааныг нийлүүлээд ярьсан, мөн ярьсан давхарга нь маш их өндөр. Гол нь та нарын хувьд, чамайг ирээдүйд жинхэнэ ном олж чадахыг, бясалгаж дээшлүүлэх нь, миний уг санаа юм. Бид ном тараах, бясалгал заан тараах явцад маш олон хүн номыг нэлээд сайн, гэхдээ хийхэд маш их хэцүү гэж боддог. Гэхдээ миний мэдэж байгаагаар хэцүү үгүй нь, ямар хүнээсээ л шалтгаална, нэг жирийн хүн, бясалгах бодолгүй, тэр бясалгалыг маш хэцүү гэж боддог, ухаан санаанд нь багтахгүй, бясалгаад үр дүнд хүрч чадахгүй. Тэр чинь энгийн хүн, тэр бясалгахыг хүсэхгүй, тэр маш хэцүү юм байна гэж харна. Лаози ингэж ярьсан: "ухаантай хүн Бумбыг сонсчихвол, чармайлалтай хичээллэнэ; дунд мэдлэгтэй хүн Бумбыг сонсчихвол, байсан ч болно байхгүй байсан ч болно; доод мэдлэгтэй хүн Бумбыг сонсвол, их инээнэ; инээхгүй бол энэ нь Бумба биш". Жинхэнэ бясалгадаг хүнд, би хэлбэл маш амар, давж болошгүй өндөр зүйл биш. Үнэндээ энд сууж байгаа олон хуучин сурагч ба ирээгүй хуучин сурагч нар аль хэдийн маш өндөр давхаргад бясалгасан. Би чамд эдгээрийг яриагүй нь чамаас зууралдсан сэтгэл гарахаас, мөн сэтгэл чинь ханаж омогшин хөөрөх гэх мэт хүчин зүйл нь, чиний гонын хүчин дээшээ өсөхөд нөлөөлөхөөс айсан юм. Нэг жинхэнэ зорилготой бясалгадаг хүний хувьд, тэвчиж чадна, янз бүрийн ашиг нь дээр энэ зууралдсан сэтгэлийг тавьж чадна, үүнийг маш даруу харж чадна, гагцхүү ингэж хийвэл хэцүү биш. Хэцүү гэж ярьж байгаа хүн бол, эдгээр зүйлийг тавьж чадахгүйгээс юм. Бясалгалын гон арга угаасаа хэцүү биш, давхаргыг дээшлүүлэхэд угаасаа ямар ч хэцүү зүйл байхгүй, зөвхөн л хүн сэтгэлээ тавьж чадахгүйгээс, тэр хэцүү гэж ярина. Учир нь бодит байдлын ашгийн дунд маш хэцүүгээр үүнийг тавьдаг, энэ ашиг нь энд байна, чи хэлдээ энэ сэтгэлийг яаж тавьж чадах юм? Тэр хэцүү гэж бодно, үнэндээ энд л хэцүү юм. Бидний хүн хүний хооронд зөрчил гарахад, энэ уурыг тэвчиж чадахгүй, тэр ч байтугай өөрийгөө нэг бясалгаж байгаа хүн гэж үзэхгүй, би хэлбэл ингэж болохгүй. Би хуучин бясалгахад, маш олон эрхэм хүн надад ийм зүйл ярьж байсан, тэр ингэж ярьсан: "тэвчихэд хэцүү гэхдээ тэвчиж чадна, хийхэд хэцүү гэхдээ хийж чадна." Үнэндээ ийм л байдаг, та бүгд хариад туршихад гэмгүй. Жинхэнэ гай зовлонд эсвэл даваа давахдаа, чи туршиж үз, тэвчихэд хэцүү, гэхдээ чи тэвчиж үз; харахад болохгүй, маш хэцүү гэнэ, тэгвэл чи болох юм уу үгүйгээ туршиж үз. Хэрвээ чи жинхэнэ хийж чадвал, чи ёстой нэг сайн билиг илэрхийг олж мэднэ!

Яагаад гэвэл би хэтэрхий их ярьчихвал, та бүгд цээжлэхэд маш хэцүү. Би гол нь жоохон шаардлага тавия: үүнээс хойш та бүгд бясалгалын дунд, өөрийгөө нэг бясалгаж байгаа хүн болгож, жинхэнэ бясалгахыг чинь хүсэе. Би шинэ хуучин сурагч нар, бүгд аугаа номонд бясалгаад, бүгд төгс төгөлдөр болохыг чинь хүсч байна! Та бүгд хариад цагаа шамдуулан үнэнээр бясалгахыг чинь хүсэе.

《Жуань Фалунь》энэ номны өгүүлэлийг гаднаас нь харахад тийм гоё сайхан биш, тэр ч байтугай орчин үеийн хэлний зүйд таарахгүй. Гэхдээ, хэрвээ би орчин үеийн хэлний зүйгээр энэ аугаа номыг янзалчихвал, маш ноцтой нэг асуудал гарна, өгүүллийн хэлний бүтэц нь дүрэм журамтай бөгөөд сайхан, гэхдээ бүр гүн агуулагдахуун байхгүй. Яагаад гэвэл орчин үеийн үсгийн сан үндсэндээ аугаа номын бүүр өндөр янз бүрийн давхаргын удирдлага ба номын давхарга болгоны илрэлийг илтгэж чадахгүй, тиймээс сурагчийн биений ба гонын хувиралт ба дээшлэх энэ үнэн өөрчлөлтийг дагуулж чадахгүй.

Ли Хонжи

1996, нэгдүгээр сарын 5.